Сирид хориг тавьснаар газрын тосны үнэ нэмэгдлээ

Өрийн дарамтад хямарч буй Европ болон эдийн засгийн тогтворгүй нөхцөлд орсон АНУ хамтран Сирид эдийн засгийн хориг арга хэмжээ авсны дараа газрын тосны зах зээл донсолж эхэллээ.

Хориг тавьснаас хоёр хоногийн дараачаас Ойрхи Дорнод болон Ливи, Сирийн газрын тосны экспорт доголдолд орж эхлэв. Нью-Йоркийн бирж дээр 2.2 хувьтай байсан газрын тосны ханш 0.6 хувьд буурсан бол АНУ талархлын баяраараа буюу энэ сарын 25-нд бараа, бүтээгдэхүүний ханшийг 16 хувиар бууруулсан нь санхүүгийн цохилтод өртөх гол шалтгаан болжээ.

Газрын тосны импортоо Ливиэс бүрдүүлдэг байсан Европын улсуудад ч байдал хүндэрч эхлэв. Сирид эдийн засгийн хориг тавьснаар Герман, Францууд Дамаскаас худалдаж авч байсан газрын тосны экспортоо зогсоожээ. Араб Лигийн улсууд ч хориг арга хэмжээнд идэвхтэй оролцсон бөгөөд Сирийн эрх баригчдыг Засгийн эрхээс буух ёстой гэж үзсэний дараа иргэдийн эсэргүүцэл бүр ч нэмэгджээ.

Ямартай ч Сирид эдийн засгийн хориг арга хэмжээ авснаар дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн ханш баррель тутамдаа 1.5 хувиар өсч эхлэв. Эдүгээ Лондоны бирждээр баррель нефтийн ханш 107.92-т хүрснээр борлуулагчид сандралд ороод байна.

Уг нь Нью-Йоркийн бирж дээр ням гаригийн хаалтаар 98.71 ам.долларт байсан бол дараа өдөр нь баррель тутамдаа 98.77 ам.доллар болж өсчээ. Гэнэтийн уг өсөлт нь энэ оны хагас жилийн байдлаар харагдаагүй дүр зураг аж.


URL:

Сэтгэгдэл бичих