ӨМНӨГОВИЙН СУМДЫН СОЁЛЫН ТӨВД ОРЧИН ҮЕИЙН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ШИЙДЭЖ ӨГЛӨӨ

16171

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд сумдын соёлын төвийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг үе шаттайгаар шинэчилж, соёл урлагийн салбарын үйл ажиллагааг дэмжиж тодорхой ахиц дэвшилд хүргэхээр зорилт тавьсан. Энэхүү заалтын хүрээнд Баяндалай, Гурвантэс, Хүрмэн, Ханхонгор, Цогт-Овоо сумдын “Соёлын төв”-д нийт 100 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өглөө. Тодруулбал: цахилгаан бөмбөр, даралтат хөгжим, басс гитар, чадлын өсгөгч, чанга яригч, чадлын пульт, зурвас хуваарилагч, зайны микрофон, суурин компьютерийг өгчээ.

2018 онд ч соёл урлагийн салбарт хөрөнгө оруулалтын ажил үргэлжлэн хийгдэнэ. Аймгийн төвд шинэ ХЖТ-ийг барьж байгуулах бол сумдад шинэ соёлын төв барьж ашиглалтад оруулахаас гадна сумдын соёлын төвийн барилгыг засварлана.

16173 16172


URL:

Сэтгэгдэл бичих