Жүжигчин Жон Ай Ри орон гэргүй хүмүүст гэр хандивлалаа
БНСУ-ын жүжигчин Жон Ай Ри Монголд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явууллаа. Түүнийг “Эхнэрийн урхи” киноны Үнжэгийн ээжийн дүрээр Монголчууд таних байх.
Тэрбээр Монголд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын шугамаар хүрэлцэн ирсэн бөгөөд орон гэргүй хүмүүст гэр авч өгч, жингийн алдагдалтай хүүхдүүдэд хандив өгчээ.
Жон Ай Ри Монголд хоёр дахь удаагаа ирж хандивын ажил хийж байгаа нь энэ юм.
М.Дөлгөөн
URL: