Хойд Солонгосын офицерыг цаазалжээ
БНАСАУ өнгөрсөн есдүгээр сарын 15-нд харвасан “Хвасон-12” баллистик пуужинг хавар харваж турших байсан ч хонгил барих ажил удааширсны улмаас уг төлөвлөгөөг хойшлуулсан аж. Уг хонгилыг барих ажлыг удаашруулсан хэмээн уг ажлыг хариуцаж байсан цэргийн офицер цаазлагдсан тухай Японы “Асахи Шинбун” сонин мэдээлснийг “РИА Новости” уламжилжээ.
Зүйд нийцэхгүй үйлдэл хийсэн гэсэн шалтгаанаар Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны ерөнхий захирал Хван Пён Сог цаазалсан байж магадгүй гэж БНСУ-ын эх сурвалжууд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тус улсын тагнуулчдын хэлснээр Хойд Солонгост хүнийг нохойгоор уруулах, зенитийн их буугаар буудах зэрэг хэрцгий аргаар цаазалдаг байна.
URL: