Хакүхо, Какүрюү нарын цалинг хасахаар болжээ
Мэргэжлийн сүмо бөхийн холбооны хурал өчигдөр болж өнгөрсөн байна. Уг хурлаар “Харүмафүжи, Таканоива” нартай холбоотой хэргийг хэлэлцсэн бөгөөд холбооны тэргүүлэгчид хэвлэлийн хурал хийлээ.
Холбооны хурлаар хэргийн газар хамт байсан Хакүхог нэг сар хагасын цалингаар, Какүрюүг нэг сарын цалинг нь хасах шийтгэл оноосон аж. Харин Харүмафүжигийн багш Исэгахамаг Сүмогийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс хассанаас гадна мөнгөн торгууль оногдуулжээ.
Таканоивагийн багш Таканохана оякатад өчинлөо ямар нэгэн шийтгэл оногдуулаагүй ба түүнд ямар шийтгэл оногдуулахаа шийдээгүй байгаа аж.
URL: