Д.СУМЪЯА, М.УРАНЦЭЦЭГ НАР 50 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЭЗЭД БОЛНО
Улаанбаатар /Улаанбаатар/. Монголын жүдочдоос дэлхийн аварга Д.Сумъяа, М.Уранцэцэг нар Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны энэ жилийн чансааг тэргүүлэгч жүдочдод олгодог 50 мянган ам.долларын шагналыг хүртэхээр болжээ.
ОУЖБХ /IJF/-ноос тухайн жилийн хамгийн сүүлийн чансаагаар жин тус бүрдээ тэргүүлсэн жүдочдод 50 мянган ам.долларын шагнал олгодог. Жүдо бөхийн жин тус бүрийн дэлхийн шилдэг 16 бөхийн Мастерс тэмцээний дараа ОУЖБХ-ноос энэ оны чансааг шинэчлэн гаргасан бөгөөд тус тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлсэн Д.Сумъяагийн хувьд эмэгтэй жүдочдын чансааны хамгийн дээд оноог эзэмшиж байгаа аж.
Дэлхийн жүдочдын чансааг жин тус бүрд тэргүүлж байгаа шилдэг тамирчдыг танилцуулж байна.Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг-5970 оноо /Монгол/, 52 кг-д Эрика Миранда -3954 оноо /Бразил/, 57 кг-д Д.Сумъяа-7132 оноо /Монгол/, 63 кг-д Кларисс Агбеьнену- 5202 оноо /Франц/, 70 кг-д Араи Чүзүри- 4890 оноо /Япон/, 78 кг-д Гуусь Стеенхуис- 5240 оноо /Голланд/, 78 кг-д Ким Мин Жеон -4838 оноо /БНСУ/ нар тус тус тэргүүлжээ.
Эрэгтэй жүдочдоос 60 кг-д Наохиса Такато-5050 оноо /Япон/, 66 кг Хифүми Абэ-4500 оноо /Япон/, 73 кг-дСоичи Хашимото-7150 оноо /Япон/, 81 кг-д Касан Калмурзаев-4650 оноо /ОХУ/ 90кг Александр Куколь-4418 оноо /Серби/, -100 кг-д Михаиль Коррел 4830 оноо /Голланд/, +100 кг-д Дэвид Моура-4460 оноо /Бразил/ нар тус тус шалгарлаа.
Д.Өлзий МОНЦАМЭ
URL: