Толь бүх муу энергийг тонилгоно…
Толь хар ид шидийг анх тань руу илгээсэн хүн рүү буцаадаг. Үүний тулд хар өнгийн лааг толиныхоо өмнө шөнөжин асаана. Хар өнгө энергийг, ялангуяа сөрөг энергийг өөртөө шингээдэг. Харин толь энэ бүх муу энергийг ирсэн газар руу нь тонилгоно. Анхаарах гол зүйл нь лаа асаалттай байхад толинд өөрийгөө харж болохгүй. Толины дэргэдүүр гарах бол хана руу харна. Өглөө болоход лаагаа үлээж унтраагаад үлдсэнийг нь газарт булна. Дараа нь толио давстай усаар ариутгана.
Эцэст нь хар, цагаан ид шид хоорондоо ганц зорилгоороо ялгардаг гэдгийг сана.
URL: