Намуудын задрал ба нэгдэл

 5eut91k0gja2fsls17kp24emba

Монголын улс төрийн өрөг дээрх намуудын тоглолт  сонирхолтой үед ирлээ. Өмнө нь хоёр том  нам л  тоглодог байлаа. Бие биеэ үзэхгүй мэт аашлавч цаагуураа хэдийнэ нэг хөгжилд орсон байх нь бий. Тохиролцоно, толхилцоно гэдгийг ч бүрэн утгаар нь үзүүлдэг дамшгууд.  Хааяа гудамжнаас “хуцдаг сахал нь бууралтсан   хөгшин ноход тэдэнд сонин биш болоод удаж буй. Өнөөдүүл нь ч  гэрийн  хатавчинд цагиргалж  хэвтээд эмгэн Долгорыг тогооны угаадас барин гарч ирэхээр өлсхийн эрхэнд өндийж, түмпэн рүүгээ пөг пөг шогшохоос цаашгүй болсон амьтас. Гэхдээ тэдэнд залуу явж,  хотонд бус хотны захаар давхилдан, хаяагаар давхилдах   согтуу эрсийг морьтой юутай нь барьж идэх шахаж явсан үе бий. Энэ нь   Н.Энхбаярын МАХН.   Хүн ч тэр, нам ч тэр хөгширч томоождоггүй юм байна.     Хаана ч урвагч байдаг юм хойно улс төрд хөтөлж оруулж ирсэн гөлөг нь сүүлээ салтаандаа  хавчиж аваад  баян Хүрлээгийн хот руу харайлгаад зогсохгүй, ёсыг бодож очсон эзнийхээ хормойг тасдах шахдаг байгаа.  Энэ бол их улс төрд задрал ирж буйн дохио. Эхлэл нь ч хэдийнэ тавигдсан. Тэмцэл чухамдаа Хүрэлсүх, Баттулга хоёрын дунд өрнө. Хэн түрүүлж замд тээг болж байгаа юмнуудаа нэг худаг руу илгээсэн нь хожино. Тодруулбал, хэн олон хүн шорон руу илгээнэ тэр хэрээр ард түмэнд үнэлэгдэнэ. Үнэн  гэвэл энэ. Өнөөдрийн байдлаар насаараа сөрөг довтолгоонд бэлэн байсан Х.Батлуга  түрүүлж хөдлөн МАХН-ыг бяц дарахын тулд  Баасанхүү урвагчийг  худалдаад авчихав. Мөнгөтэй болсон тэнэг бацаан намын дарга болно  гээд харайлгаж явна. Төрийн ордон руу шөнө дөлөөр иргэдийг автобусаар зөөж, Их танхимд хуралдай зохион байгуулж, өөрийгөө намын даргаар сонгуулах нь тэр.

  Шулуухан хэлье. Намын дарга болох эс бөгөөд нам байгуулж харагдаач. Нэг л өглөө сэрээд харсан чинь тойрог ч үгүй, нам ч үгүй, нөхөд ч үгүй болсон байх вий.  Орхон аймаг гэх том тойргийг суллахын тулд хийж буй Женкогийн  нүүдэл л байхгүй юу даа.  Нам уг нь хүнээр дутдаггүй гэдэг. УИХ-ын 2016 оны   сонгуулиар  МАН 65, АН ес, МАХН ганц суудал авсан.  Ерөнхийлөгчийн сонгуульд  МАХН С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн нь хэний ч санаанд оромгүй амжилт олж, цэвэр  ялах дөхсөн дөө.  Энэ  үйлдэл гай дуудсан байхыг үгүйсгэхгүй. Бас тоохгүй хаячихвал  цаашид гай тарьж мэднэ гэх болгоомжлол  хоёр намын хэн хэнд нь төрсөн. Өдгөө  МАХН хоёр хуваагдаж, О.Баасанхүү “Н.Энхбаярыг бид огцруулчихлаа, би намын дарга болсон” гээд гэдсээ түмбэлзүүлж явна.  Нөгөө талд Н.Энхбаяр “Урвагчид явсан болохоос нам маань ч, намын дарга  нь би   хэвээрээ  байна” хэмээн их, бага чуулганаа хуралдууж, намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж тэмцэв.  “Мандухай Сэцэн хатан” кинон дээр Өнөболд ван хааны тамгыг хулгайлж өвөртөлчихөөд  зүг чиггүй давхиж явдаг шиг  Н.Энхбаяраас өрх тусгаарласан О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын хэдэн хүн  хэнтэй   нийлэх нь жингийн тэмээдийн араас нохой хуцаад үлдэхтэй утга нэг юм. Тэр одоо   МАН-ыг дагах уу, АН-ыг түших үү гээд цагиргалж хэвтээ.   АН үзэл баримтлалын хувьд О.Баасанхүү нарыг хүлээж авах нь юу л бол.  Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа З.Энхболд, Н.Алтанхуяг нарыг дэргэдээ авч, намын даргаар  С.Эрдэнийг тавьж, МоАХ-ны даргын суудлаа  “Монос”-ын Л.Эрдэнэчимэгт үлдээсэн.  Тэгээд ч  АН нэгдмэл цул гэсэн  имижийг бүрдүүлэхийн төлөө хичээж байгаа.

 Харин МАН бол өөр. О.Баасанхүүгийн гараар могой бариулж МАХН гэдэг нэрийг Н.Энхбаяраас булааж  аваад  газрын хөрснөөс арчиж хаях ганцхан  зорилготой.  Гэхдээ бид   өнгөрсөн намрын  үйл явдлыг  мартаж болохгүй.   Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа  бужигнаж, УИХ дахь 65-ын бүлэг нь  32, 33 болон  талцсан МАН-ын хэнийх нь тал О.Баасанхүүг  хадаг, мөнгөн аягатай сүүтэй угтах нь сонирхолт татаж байна.  Эсэргүү гэгдэх 32-ын бүлэг бол М.Энхболдоо намын даргаас түлхэж унагаан  У.Хүрэлсүхийг гаргаж, улмаар Ерөнхий сайдад зүтгүүлсэн нөхдүүд. Х.Нямбаатар, Т.Аюурсайхан тэргүүтэй нөхдүүд шүү дээ. Харин 33-ын бүлэг нь  М.Энхболдын тойрон хүрээлэгчид гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Ингэхэд Н.Энхбаярын дэргэд  хэн үлдэв. З.Баянсэлэнгэ, Э.Эрдэнэжамъян, Б.Тулга, С.Ганбаатар тэргүүтэй хүүхдүүд нь ямартай ч үлдэж. Тэд гэж хөөрөггөлгүйгээр хэлэхэд, Н.Энхбаяр   одоо түүнийг түших юм. Салхинд туугдсан  мэдээллээр бол түүнийг түших сонирхол  жижиг намуудад байгаа бололтой.   Ногоон намын О.Бум-Ялагч  хамтын ажиллагааны  санамж бичиг байгуулахаар санал хүргүүлсэн дуулдсан.  БНН-ын дарга Б.Жаргалсайхан ч МАХН-ын ордонд  орж гараад амжсан. Нүүр номын найз нартаа илгээсэн мессежийг нь сонирхвол зүгээр ч нэг очоогүй нь илт.  Сошиал орчинд О.Баасанхүүгийн цэргийн ангиудаар явахдаа авахуулсан  зургийг тавиад “…Ийм хөөрхөн цэрэг Н.Энхбаярын эрх чөлөөний манаанд зогсдог байв. Энэ цэрэг хоолоо голсон уу, цол хэргэм хүссэн үү, зан ааш нь эвдэрчээ. Бас цэргээ  (М.Энхболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, С.Баяр, Сү.Батболд бүгд л  цэрэг нь явсан түүхтэй) харж хандаагүй Энхбаярын буруу бий л байх.  МАН Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-наас болж ялагдсан гэсэн дүгнэдэг  юм  билээ.  Тиймээс нийлж  нэгдэхээс  ёстой юм байна гээд  Н.Энхбаяртай хэд хэдэн удаа тохирох гэж үзсэн. Н.Энхбаяр “Тэгвэл намайг Ерөнхий сайд болго”  гэсэн юм гэнэ лээ.  Тэгэнгүүт эрх баригчид МАХН-ыг хуваах ёстой байна гэж үзсэн.  Ч.Улаан, Тэрбишдагва нарыг буцаан татсан. МАХН-аас очсон Д.Энхжаргал, Д.Дуламдорж гэх мэтийн  нөхдүүдэд  тушаал буулгасан. Ерөнхийдөө Манжид дагаар орсон ноёдод хэргэм зэрэг, цалин пүнлүү олгодог шиг. Гэвч МАН-д дагаар орогсод нь  сэтгэлд хүртэл үйлчлээгүй.   Магадгүй  МАХН 2020 онд яаж ч мэднэ.  МАХН-д Оюутолгойн гэрээг буруушаагч, уул уурхайн эздийн дайсан, Баабарын хэлсэнчлэн “Хар массын хаан” Ганбаатар хүч нэмэгдүүлээд очсон. Энэ аюул. Тийм учраас У.Хүрэлсүх Баасанхүүг (Хуульч Ц.Шаравдоржийн хэлсэн үг) санхүүгээр ханган авч (Төрийн ордон, Их тэнгэрт хуралдан Баянгол зочид буудалд буулган төлөөлөгч нарт 100 мянган төгрөг  тараасан.  Эдийн засгийн тооцоо хийх гээд оролдвол  1000 хүний 100 мянга гээд  тооц. Дээр нь   МАХН-ыг хоёр хуваана. Дээд шүүх дээр О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэнэ. Ингээд л тоглолт өндөрлөж, хөшиг хаагдана. МАН үнэн чанартаа АН-аас биш МАХН-аас үхтлээ айж байгаа. Тэдний саналаас 500 мянгыг авдаг хэмээн бодож байгаа юм. О.Баасанхүү бол хэнд ч дуудлагаар үйлчилгээ үзүүлдэг бие үнэлэгч.

МУНН-ын дарга Б.Батболд ч  энэ  талаар  байр сууриа илэрхийлж “… МАХН гээд байгаа нь үндсэндээ Энхбаяр өөрөө л юм ш дээ. Моторгүй завиар хол явах бил үү” гэж цахим хуудастаа бичжээ.  Намуудын задрал, нэгдэл ийм байдлаар өрнөж байна. Улс төрийн өрөг дээрх тоглолт  2020 он хүртэл   ямар байдлаар үргэлжлэхийг  таашгүй. Юм, юм л болно гэдгийг мэдэж байна.

Ч.Ариунхэрлэн

24tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих