Япон үхлээр наадаж байна
Гуравдугаар сарын сүйрлээс хойш бүрэн сэргээгүй байгаа Японы газар нутгаар цөмийн заналхийллийн хөшиг дахин татлаа.
Сүйрлийн талаар алдалгүй тааварлан хэлж байснаараа алдартай Каиухико Ишибаши Наран ургах улсад дахин гай зовлон нүүрлэнэ хэмээн сануулж байна. Хорин жилийн өмнө улсынх нь эрх мэдэлтнүүд Ишибашигийн үгийг тоож сонссонгүй, ердөө л түүнийг ухаан солиотон гэж үзэж байв.
Нэгэн домог байдаг даа. Хортой ундаа уун солиорч, мунхагийн харанхуйд унасан хүмүүс цорын ганц үлдсэн эрүүл саруул ухаантнаа тэнэг мулгуу хэмээн гоочилдог. Яг л үүн шиг эрдэмтэн Ишибашиг үл тоосон, мөн үл тоох Японы Засгийн газар алсын бодолгүй байсныхаа горыг арилгах гэж хичээсээр…
Одоо Засгийн газар эрдэмтний анхааруулгыг сонортоо авах уу эсвэл Японыг дахин атомын сүйрэл хүлээж байна уу? Энэ асуулт одоогоор тодорхойгүй.
Японы Засгийн газар ойрын үед хийсэн үйлдлээ ухаарч атомын цахилгаан станцад хамааралтай бодлогоо эргэн харахгүй бол энэ улсыг цөмийн сүйрэл хүлээж байгаа гэнэ. Энэ таамаглалыг 1994 онд Кобе хотод болж долоон мянган хүний амь насыг авч одсон сүйрэл,2011 оны гуравдугаар сарын газар хөдлөлт, цунами, хорин мянган хүний амийг авч одон тус улсыг цөмийн сүйрлийн ирмэг дээр аваачсан эмгэнэлт үйл явдлыг урьдчилан хэлсэн Кацухико Ипшбаши хэмээх газар хөдлөлт судлаач гаргажээ.
Кацухико Ишибаши бол нэг ч удаа зөгнөл нь алдаж байгаагүй алдартай эрдэмтэн. Гэвч харамсалтай нь түүний тухай ярих болгондоо хүмүүс “Өөрийн оронд зөнч байдаггүй” гэсэн евангелийн мөрийг ашигладаг, үл тоож байгаа хэрэг л дээ. Мөн түүнийг эрэгтэй Кассандра ч гэж хэлж болох юм. Суут зураач Микеланжело, барималч Ж.Соломоны сонгодог бүтээлээс та Кассандраг санаж байгаа биз. Энэхүү Трояны зөнч эмэгтэй Кассандра ирээдүйг урьдчилан мэдэж байсан ч эх орон, элэг нэгтнүүдээ итгүүлж чадаагүй, хүмүүс түүнийг элэглэн шоолж л байлаа.
Яг л Ишибашиг үл тоомсорлод шиг, ойртон ирж буй сүйрлийн талаар удаа дараа алдалгүй хэлж байгаан ч Японы Засгийн газар түүнийг үгийг сонсоогүйн дээр ухаан саруул эсэхэд нь эргэлзэнэ.
1994 оны сүйрлийг урьдчилан хэлсэн Ишибаши гай зовлон юунаас болж нүүрлэхийг тодорхой тайлбарласан ном бичжээ. Японы хотуудын барилга мэргэжилтнүүдийн баталж байгаа шиг газар хөддөлтөнд тийм ч тэсвэртэй биш гэж эрдэмтэн өгүүлж байв. Гэвч эрх мэдэлтнүүд “зөнч”-өөс холхон байхыг хичээв, юун дэмий балай юм ярина вэ, энэ Ишибаши.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор барилга байгууламжууд газар хөдлөлтөнд тэсвэртэй байв, харин газар хөдлөлт болно гэсэн зөгнөлөөс “эмээж” хэдэн тэрбум иен зарцуулахыг эрх мэдэлтнүүд хүссэнгүй. Түүний ном гарснаас таван сарын дараа Японд газар хөддөлт нүүрлэж, Кобе хот балгас болов. Харин “Газар хөддөлт суддаач сануулж байна” хэмээх ном нүд ирмэхийн зуургүй хамгийн шилдэг борлуулалттай ном боллоо. Гэвч энэ үйл явдал Японы Засгийн газрыг сэнхрүүлсэн үү гэвэл үгүй.
“Дорнод Японы агуу газар хөдлөлт”, улс орныг нь тэр чигт нь бүрхсэн цунамигийн дараа болсон Японы атомын хямралыг мөн л Ишибаши урьдчилан хэлж байжээ. “Фукушима-1″-д дэлбэрэлт гарч болзошгүй хэмээн тэр ярьж байлаа, мэдээж зохих албаныхан түүний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн. Ийн үл тоомсорлосных нь хор уршиг тодорхой, өнөөдөр “Фукушима”-гийн талаар ярихад ч аймшигтай санагдана.
Атомын цахилгаан станц орчмын цацрагийн хэмжээ эөвшөөрөгдөх хэмжээнээс таван мянга дахин хэтэрчихээд байна. Засгийн газа реакторуудыг аажим аажмаар хөргөнө гэж амлаж байгаа ч Атомын эрчим хүчний сайд Госи Хосоногийн мэдэгдснээр “ослын хор уршгийг арилгах ажил хэвийн хэмжээнд очтол хол байгаа” гэнэ.
Засгийн газар болон хариуцдагатай албан тушаалтнууд түүнийг огтхон ч хайхрахгүй байгаа ч гэлээ Ишибаши тэдний чихэнд “хонх уях”-аа зогсоохгүй л байна. Түүний өгүүлж байгаагаар одоогоор Японы Засгийн газар элэгдэж муудсан атомын цахилгаан станцуудаасаа ойрын үед сална, эсвэл Японд оршин тогтнож эхэлснээс хойшхи түүхэнд байгаагүй хамгийн том цөмийн сүйрэл болох гэнэ.
Энэ үед л “Фукушима”-гийн осол хүүхдийн тоглоом шиг санагдах гэнэ. Түүний ийн хэлэх болсон нь ч учиртай. Японы атомын цахилгаан станцуудын дотроос өнгөрсөн зууны 70-аад онд баригдсан нь мундахгүй олон. Эдгээр нь мэдээж газар хөдлөлтөд тэсвэртэй, гэхдээ “Фукушима” газар хөдлөлтөд тэссэн ч цунамиг дийлээгүй шүү дээ.
Ишибашигийн тооцоолсноор хамгийн аюултай атомын цахилгаан станц нь 41 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй ” Цуруга”. гэнэ.. Цахилгаан станц элэгдэлд орсны дээр реакторд нь цууралт гарсан аж. Энэ станц Японы хэдэн сая оршин суугч ундаалдаг нуурын эрэг дээр байрладаг юм байна. Түүнчлэн станцын цацраг идэвхт бодисын бөөгнөрөл дэлхийн хамгийн өндөрт тооцоогддог.
“Цуруга” сүйрвэл хар дарсан зүүднээс ч аймшигтай үр дагавар гарах болно. Энэ станцын тусгай зөвшөөрөл 2019 онд дуусах бөгөөд тэр болтол тэснэ гэсэн хоосон найдлага тээх үлдэж байх шиг байна. Өөрийнхөө зөв гэдэгт бүрэн итгэж байгаа Ишибаши “Бодитоор оршин байгаа аюул заналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь бидэнд дутагдаж буй гол асуудал. Мэдээж бид бүх атомын цахилгаан станцаас татгалзаж болохгүй гэдгийг би ойлгож байна. Гэхдээ атомын станцууд эрсдэлтэй гэдгийг ухаарч, хамгийн найдваргүйг нь хаах хэрэгтэй ” хэмээн уриалж байгаа юм.
Гэвч түүний үгийг үл тоосон хэвээр. Өнөөдөр гуравдугаар сарын сүйрлээс учирсан хор уршгийг арилгах гэж хэдэн арван их наяд иен зарсан ч гэлээ Японы Засгийн газар Кацухико Ишибашйгийн сануулгыг сонсохыг ч хүсэхгүй байна. Гэтэл Японд бараг өдөр бүр шахуу газар хөдөлж байгаагийн дээр цаашид ч хөдөлсөөр байх гэнэ.
Газар хөддөлт судлаачид Хоншю арлын орчимд дөрвөөс таван баллын хүчтэй газар хөдлөлт багадаа гэхэд хэдэн сар үргэлжилнэ хэмээн сануулж байгаа юм.
Тэгвэл энэ олон чичирхийллээс аль нь “Цуруга”-д “үхлийн цохилт” өгөх бол? Нэгэнт цуурсан реакторыг аль чичирхийлэлт нэг мөр эвдэлж, бирдийг суллаж байгаа аятай цацрагийн үхлийг чөлөөлөх бол? Сайн сайханд найдах хүсэл нь япончуудын толгойд энэ асуултын хариуг олох сэдийг төрүүлэхгүй байгаа биз.
Б.Мөнхцэцэг
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: