Замын цагдаад би үнэхээр гомдсон

content_img_0044-1-1Хэдхэн хоногийн өмнө дүү нярайлж, хүүтэй болж, өөрөө шинэ машин худалдаж авчихаад бөөн баяр дугаар авах санаатай 22-ын товчоо руу төв замаар жирийлгэж явтал замын цагдаа зогсоодог юм байна. Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, ахлах ахлагч Э /нэрийг нь нууцлав/ гэсэн энгэрийн зүүлттэй юм. Машины дугааргүй яваа учир байдлаа хэлсэн ч унаа худалдаж авсан бичгийг минь хурааж аваад зогссонгүй, ачлагын машин дуудаж, 60 мянган төгрөгөөр торгуулах “боломж”-ийг бүрдүүлж өглөө. Хамаг баяр баясал, хөөр хөөрцгийг минь ачлагын машин “чирээд” явчихдаг юм даа. Э цагдаад гомдсон миний гоморхол ч яахав, маргааш нь ачлагын компанид 60 мянгыг хураалгаж, дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс жолооны үнэмлэхээ авснаар дууссан.

Гэхдээ энд нэг асуудал байна. Юу гэвэл, шинэ машиныг импортоор оруулж ирээд гаалийн бүрдүүлэлт хийснээс хойш 72 цагийн дараа тухайн машин “хөлөөрөө” 22-ын товчоо орох эрхгүй болдог юм гэнэ. Ийм хугацаанд зарагддаг машин харсан уу, цагдаа нар аа. Түүнээс хойш оношлогоонд орж, дугаар авахын тулд хувиараа машин хөлслөх юм уу ачлагын компаниар үйлчлүүлж, нөгөө машинаа ачиж “тансаглах” ёстой юм байна. Тийм их зардал гаргуулж, иргэдийг хохироохын тулд 22-ын товчооны тэнд Авто худалдааны цогцолбор гээч газрыг байгуулсан юмуу, хотын дарга нар аа. Үүнийг нэг бодооч. Амьдралд арай ойрхон дүрэм журам зохиогооч. Түүнийгээ энэ олон телевиз, сайт, радиог ашиглаж олон нийтэд таниулан сурталчилдаг болооч гэж хүсэх байна.

Д.МӨНХ

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин


URL:

Нэр: zochin Огноо: 20 December 2017

zamiin tsagdaa nar uneheer hogiin shuu

Сэтгэгдэл бичих