ОУВС манай улсад 79.1 сая ам.долларын зээл нэмж олгохоор болов
Монгол Улс ОУВС-аас 79.1 сая ам. долларын санхүүжилт нэмж авах боломжтой болжээ.ОУВС -гийн захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг энэ сарын 15-ны өдөр хэлэлцэж баталжээ.
Захирлуудын зөвлөлийн хурлаас гаргасан дүгнэлтэд: Монгол Улсын ДНБ-ий өсөлт тооцоолж байснаас илүү нэмэгдэж, эдийн засаг сэргэж байна. Энэ хөтөлбөрийн хүрээний бүх зорилтот тоон үзүүлэлтүүд хангагдсан.Бодлогын хэрэгжилт тууштай, гадаад орчин тааламжтай байсны ачаар эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд тавьсан бүх зорилтот тоон үзүүлэлтүүдийг давуулан биелүүлж чадсан. Эрх баригчид эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, эдийн засгийг солонгоруулан өрсөлдөх чадварыг дэмжих мөн тэлэлт агшилтын мөчлөгийн нөлөөллийг багасгахад дэмжлэг үзүүлэх бүтцийн шинэчлэлийн том арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Бүтцийн шинэчлэлийн зарим арга хэмжээ нь энэ оны 9 дүгээр сард Засгийн газар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хойшлогдсон хэдий ч хэрэгжилт нь сайн байж чадлаа” гэж тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер хэлж байна.
Ямартай ч манай улс нийтдээ 83,868 сая ЗТЭ буюу 118,6 сая ам.долларын санхүүжилт аваад байна.
http://www.hunnu.mn/a/88401
URL: