Хайлаастаас Дарь-Эх хүртэлх автозам ирэх онд ашиглалтад орно

olloo_mn_1513577400_25488829_1976031182652046_771187403_n_20171218124705Нийслэлийн төсвийн хөрөнгөөр  Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 урт метр гүүрийн  хамт барих ажил хэрэгжиж байна. Уг ажлын хүрээнд  2017 онд төлөвлөсөн хуваарийн дагуу 3 алгасалтай 57 урт метр төмөрбетон гүүрийн тулгуур, суурь, 21 дам нурууг цутгаж, далан сувгийн бэхэлгээний болон гүүрийн 2 талын  холбох замын газар шороо, далангийн дүүргэлтийн ажлуудыг хийж, гүйцэтгэжээ.

Тус зам, гүүрийн ажил нийт 31 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн бөгөөд  2018 онд ашиглалтад орох  юм.  Тус авто зам  буюу гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсгийг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч , улмаар хотын хойд хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал буурч, жигд хуваарилах болон гэр хороололын дахин төлөвлөлтийг хурдасгах чухал ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд 1.4 км урттай авто зам, 14м өргөнтэй зорчих хэсэг, 2 талдаа 3м өргөн явган хүний зам, 2 талдаа 2м ногоон байгууламж, 3 цэгт т/б хоолой, 1 цэгт 54 у/м т/б гүүр, 2 талдаа гэрэлтүүлгийн хамт баригдана гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих