УИХ-ын 56 гишүүнд шаардлага хүргүүллээ
“Хөх монгол бүлгэм” үндэстний үзэлт залуус УИХ-ын 56 гишүүнд шаардлаа хүргүүлж байна. Тэд Монгол ньюс мэдээллийн төвд дөнгөж сая буюу 13 цагаас мэдээлэл хийлээ. Уг шаардлагадаа Оюутолгойн гэрээний асуудлыг хөндөж тавьж байгаа юм байна.
Монголын тал “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны 34 хувийг эзэмшигч, хувь нийлүүлэгч болсон. Энэ байдлыг дээрх залуус эсэргүүцлээ.
Оюутолгойн ТЭЗҮ батлуулахдаа Зэсийн 17сая тонны нөөцтэй гэдэг. Гэтэл өнөөдөр 45 сая тонн зэсийг гадагш гаргах болчихоод байдаг.
Өнөөдрийг хүртэл монголыг тэжээж байгаа Эрдэнэт үйлдвэр гэхэд 7.5 сая тонн зэсийн нөөцтэй. Иймээс Оюутолгой зургаан Эрдэнэт үйлдвэртэй тэнцэхээр байгаа юм.
Бороо гоулд гэхэд 47мянган тонн алттай. Оюутолгой мөн л 20 Бороо гоулдтай тэнцэх хэмжээний алтны нөөцтэй. Дэлхийд гайхагддаг Асгатын орд 3 мянган тонн мөнгөтэй. Гэтэл мөн л оюутолгойтой харьцуулахад гурван Асгатын ордтой тэмцэхээр нөөцтэй байгаа юм.
Энэ их баялагаа үр хойчдоо үлдээхийн төлөө тэд ийнхүү тэмцэж эхэлснээ зарлаж байгаа юм. Нэр бүхий УИХ-ын 20 гишүүн саяхнаас Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудлыг хөндөж тавьсан. Тиймээс Хөх монгол бүлгэмээс үлдсэн 56 гишүүнд нь ийнхүү шаардлага хүргүүлж байна.
Шаардлагадаа Монголчууд Оюутолгойн 60 хувийг эзэмших ёстой гэдгийг сануулсан. Харин 34 хувь гэдгээр явбал цаашид тэмцэлээ үргэлжлүүлэхээ хэллээ.
Сайдуудын үсийг хусах уу
Хөх монгол бүлгэмийн залуус “Эмс садарлавал Улс мөхнө, Сайд садарлавал төр мөхнө” гэдэг үгийг санууллаа. Үүгээрээ өмнө нь гадаад болон хятадуудтай холбогдож байсан охидын үсийг хусаж байсан. Харин монголоо худалдаж Үндэстэн дамнасан том компаниудын гар хөл болж өөрсдийгөө худалдаж байгаа сайдуудын үсийг хусахад хүрч магадгүй гэдгээ хэллээ.
Оюутолгойн гэрээг үзэглэсэн Сангийн сайд С. Баярцогт, БОАЖ-ын сайд Л. Гансүх, ЭБЭХ-ний сайд Д. Зоригт, Ерөнхий сайдын ажлаа өгсөн С. Баяр нарын нэрийг дурьдаж эдгээр хүмүүсийг яагаад ийм алхам хийснийг нь судлана хэмээлээ.
Мөн тэдний мэдээллийн дараагийн хэсэг гаднаас ажиллах хүчин авч байгаа байдлыг шүүмжилсэн. Оюутолгойд ажиллагсдын 90 хувь нь монгол иргэн байх ёстой гэсэн хэрнээ өнөөдөр тэр чигээрээ хятадын хуаран үүсчихээд байгаа бодит байдлыг дэлгэлээ. Үндэстний үзэлт залуусын судалгаагаар 4 болон 5 мянга давсан хятад ажилчдыг ажлуулж байгаа Оюутолгойн гэрээт хэд хэдэн уурхайн компанийн нэрийг дурьдсан. Үүнд Т. Ганди сайдын нөлөөлөл хамгийн их байгаа аж. Энэ мэт төрийнхөө бодлогоос авхуулаад алдаатай яваа монголын төрийг бус төрд шургалсан сайдууд гэгдэх авилгачидтай тэмцэхээ илэрхийлсэн юм.
Монголын хоёр дахь Хонгор мэндэлжээ
Энэ мэдээлийн үеэр тэд Монголын хоёр дахь Хонгор сум мэндлээд байгааг дуулгалаа. Учир нь Төв аймгийн Жаргалант суман “Land mongolia” хэмээх компани цианитаар алт олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө аваад байгаа гэнэ. Цианитанд хордсон Хонгорын жишээ дахин давтагдаж болзошгүй байгааг сэрэмжлүүллээ.
Түүнчлэн гадныхныг эхээр оруулж ирснээс болж бэлгийн замын халдварт өвчин ихээр тархаад байгаа жишээ Налайх болсон байна.
Налайхад хятад иргэд ихээр байдаг бөгөөд нөхөн үржихүйн залуусыг хятад улс гадагш явуулдаг төрийн бодлогыг явуулж байгааг Хөх монгол бүлгэмийнхэн сануулсан.
Г. Туяа
URL: