“Зон олны нам”-ын ард хэн байна вэ?

Монголчууд зон олон минь гэж дотночилон дууддаг. Тэгвэл улс төрийн амьдралд “Зон олны нам” хэмээх шинэ улс төрийн хүчин орж ирлээ. Зон олны нам нилээд өндөр зохион байгуулалттай гэдэг нь ажиглагдаж байгаа. Тус намын ард туршлагатай улс төрчид эсвэл өндөр зохион байгуулалттай “шинэ хүч” байх магадлалтай гэх яриа бий. Зон олны намыг чухам хэн удирдан зохион байгуулж байгаа нь одоогоор тодорхойгүй ч хэд хэдэн эрхмийн нэр дуулдаж байна. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намдаа очих “нүүргүй” тул дараагийн буух бууриа бэлдэж байгаа гэх. Мөн яригдаж байгаа хүн бол “нам самардаг” хоч зүүгээд байгаа С.Ганбаатар. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд “луйвардуулсан” zEUwT3YO5EeDpRZDjZ7rгэх гомдолтой яваа, МАХН-ын хатавчинд удаан тогтохгүй нь ойлгомжтой болсон. Бас нэг хувилбар бол “хуралдаа суудаггүй” УИХ-ын гишүүн МУГЖ С.Жавхлангийн нэр дуулдаж байна.

Харин эргэлзээ төрүүлж буй нэг зүйл нь тус намын имиж, зохион байгуулалт нь дээрх эрхмүүдтэй огтхон ч холбогдож, авцалдахгүй байгаа юм. Учир нь Зон олны нам төрийн өндөр албан тушаалд нэр дэвшигчдэд шалгуур үзүүлэлт тавьснаас гадна “МЭДЛЭГ ЯЛНА” гэсэн уриаг гаргаж тавиад байгаа. Дээрх эрхмүүд өөрийнхөө эсрэг шалгуур гаргахгүй нь ойлгомжтой юм. Ямартай ч улс төрийн амьдралд өөр өнгө нэмэгдлээ.

http://paparatsi.mn/127y


URL:

Нэр: Anonymous Огноо: 8 February 2018

Энэ нам их аядуухан урагшлаад байгаа харагдах юм. Битуу морь шиг

Сэтгэгдэл бичих