Турк хүмүүс монголчуудыг Хятад улсын муж гэж ойлгодог, сургуульд нь ч тэгж заадаг
Турк улсад сурдаг нэгэн залуухан монгол эмэгтэй “Би Туркэд байдаг юм л даа. Эд нар Чингис хааныг өөрсдийн өвөг дээдэс гэж ярьдаг.
Бас энд Төмөр хааны хөшөө ч байдаг. Гэтэл туркууд монголчуудыг анхнаасаа л Хятад улсын харьяа муж гэж ойлгосоор ирсэн, сургуульд нь ч тэгж заадаг. Миний бодлоор бид нарыг Өвөрмонгол гэж андуурдаг юм болов уу гэж бодоод Ар Монгол, Өвөр Монгол гэж байдаг, бид Ар Монгол, тусгаар тогтнолоо зарласан өөрсдийн гэсэн хуультай улс гэж хэлэхээр үнэхээр гайхдаг. Энэ түүх яагаад энд ийм гажууд юм бол. Бас Турк урьд нь бөөгийн шашинтай байсан юм гэнэ. Тэгээд дараа нь Муслим болсон гэсэн. Гэтэл манай бөөгийн шашны дуу гээд Монгол хөөмийлж байгаа аяз сонсгосон. Би бас л гайхаад танайх хэдэн мянган жилийн өмнө бөөгийн шашинтай байсан юм? гэж асуухад тэд сайн мэдэхгүй байсан, гэхдээ мянгаад гэж хэлсэн. Тэр ч бүү хэл энд Чингис нэртэй Турк хүн зөндөө байдаг. Бас Тэмүүжин нэртэй Чингис овогтой ч хүн байдаг. Би энэ бүгдийг их эргэцүүлж боддог. Манайх Чингис гэдэг нэрийг хүүхэддээ ч өгч болохгүй хүндэтгэж байсан байхад энд юу вэ. Анхнаасаа л Чингис хаан Турк хүн гэж бодож ирсэн хүмүүс ч байдаг. Энэ бүгд надад сонирхолтой, бас түүхийг яагаад ингэж гуйвуулдаг юм бол гэж бодогддог. Бидэнд заасан түүх өөр улсуудад арай өөрөөр заагддаг юм байхдаа гэж л бодогддог болсон доо” хэмээн бичжээ.
Tolgoilogch.mn
URL: