Сири, Иракаас шахагдсан “Исламын улс” Афганистаны зарим нутгийг эзэлжээ

афган(3)“Афганистан таймс сонин”-ы мэдээлснээр, Афганистаны умард нутгийн Жавзян мужийн хоёр газар хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн хяналтад оржээ.

Мэдээлэлд орон нутгийн албаны хүний хэлсэн үгнээс эш татаж мэдээлэхдээ “Жавзян мужийн өмнөд нутгийн Дарзав, Кош Тебад цагдаа, захиргааны албан байраас бусад нь бүгд “Исламын улс”-ын хяналтад орсон. Тус нутгийн ихэнх иргэн мужийн төв Шеберганд зугтан очжээ.

Афганистаны аюулгүй байдлын хүчин 12-ноос эхэлж энэ хоёр газарт арга хэмжээ авч эхэлсэн” гэжээ.

Дарзав, Кош Теба хоёр газар бол фаряаб мужид нэвтрэх чухал зам аж. “Кабул таймс сонин”-ы мэдээлснээр, “Исламын улс” одоо Жавзян мужийн олон газрыг эзэлж, Дарзаваас олон газарт нэвтрэх замыг хаасан байна.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих