О.Баасанхүүг хэн санхүүжүүлж болох вэ?

16046

МАХН-ын Их хурал Төрийн ордны Их танхимд амжилттай болж өндөрлөсөн. Намаа шинэчлэгдэх ёстой гэж үзсэн 1000 гаруй төлөөлөгчид нэгдэж намын даргаасаа Н.Энхбаярыг огцруулж, олонхийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын даргаар томилсон. Тэгвэл МАХН-ын шинэ дарга О.Баасанхүүгийн үйлдэл намынх нь хуучин удирдлагуудад төдийлөн таалагдахгүй байгаа бололтой.  Харин иргэд, сонгогчид, жирийн гишүүдийн зүгээс О.Баасанхүүг үнэлж байна, шударга үнэний төлөө зоригтой алхам хийлээ, энэ нам одоо шинэчлэгдэх цаг болсон хэмээж байгаа юм. Нөгөөтэйгүүр МАХН-ын Их хурал Төрийн ордны Их танхимд болж, төлөөлөгчид нь Баянгол зочид буудалд байрласан гэдэг үүднээс санхүүжилттэй холбоотой асуудал гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, О.Баасанхүүг хэн санхүүжүүлсэн бэ?  Гэдэгт янз бүрийн таамгууд явсаар байгаа юм. Тухайлбал, зарим нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг ард нь байгаа хэмээж буй ч учир мэдэх хүмүүс МАХН-ыг орхин гарсан нэр бүхий хүмүүс санхүүжилтийг босгож, О.Баасанхүүд дэмжлэг үзүүлж байгаа гэж таамаглаж байна.  Тодруулбал, Ц.Шинэбаяр, Л.Цог,  Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас гадна өөр нэрий бүхий хүмүүс  О.Баасанхүүгийн ард байгаа гэлцэж байгаа аж. Эх сурвалж: Grandnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих