Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн хяналт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ
Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай өнөөдөр хуралдаж, Автотээврийн үндэсний төвийн удирдлагуудтай уулзаж Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн хяналт, авч буй арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох хүмүүст үүрэг даалгавар өглөө.
Тухайлбал:
- С бүртгэлтэй жолооч нарын мэдээллийн санг /программ/ зөвшөөрөл хүсч ирүүлсэн материалтай тулгалт хийх,
- Экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг, тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох,
- Тээвэрлэлтийн зохих шаардлага хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААНБ-ийн тээврийн хэрэгслийн тоог бууруулах зэрэг үүргийг өгсөн юм.
Энэ оны эхэн үеэс харьцуулсан судалгаагаар үзэхэд Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар 500-800 тээврийн хэрэгсэл гарч, 17.1 сая тонн нүүрс экспортлоод байгааг АТҮТ-өөс дуулгалаа.
Эх сурвалж: АТҮТ
URL: