Н.Энхбаярын сүүдэрт эргэн тойрныхон нь жиндэж байна

Хууль шүүхийнхнийг чамгүй ажилтай суулгаж буй Н.Энхбаярын өмч хөрөнгийн асуудал сүүлийн хэдэн сарын турш олны анхаарлын төвд байж түүнийг тойрсон улс төрийн жүжиг тайз голохгүй үргэлжилж байна.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын зүй бусаар өөрийн болгосон өмч хөрөнгө тоймгүй олон. Мэдэгдсэн, илчлэгдсэн нь одоо хэл ам болоод буй хэвлэх үйлдвэр, зочид буудал мэтхэн болохоос Монголын хавтгай дээр түүний нэртэй ямар нэг сэжмээр холбогдоогүй жижигхэн ч бизнес байдаггүй юм гэдэг. Үнэн худлыг мэдэхгүй ч өдгөө экс Хууль бусаар өмчилсөн бүхнээ алдчихгүй байхад нь түүнд эрх мэдэл хэрэгтэй. Гэвч эрх мэдлийн төлөө зүтгэсэн сүүлчийн сонгуульдаа тэр ялж чадаагүй. Ялагдсаныхаа бурууг намдаа нааж, журмын нөхөдтэйгөө муудалцаж нэг үгээр эрх мэдлийн их өндөрлөгөөс чимээ ихтэй унасан. Унасандаа шаралхаж, уур бухимдалдаа орооцолдож улс төр хийж буй Н.Энхбаярын тусгасан сүүдэрт тэр өөрөө биш харин ойр орчимд нь байсан улс жиндэж эхэлжээ.

Хамгийн эхнийх нь “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч байсан сэтгүүлч До.Чулуунбаатар. Түүнийг хувьчлал буди лаантуулсан хэмээн буруутгаж саатуулаад хэдэн cap шоронд хорьсон. Үзэгнээс өөр өмч гэхээр зүйлгуй сэтгүүлч түрийвчээрээ нэгдсэн улстөрч, бизнесийнхний золиос болж суухад Н.Энхбаяр нам байгуулж наадаад өөрийнх нь өмнөөс хэрэгт унаж аавын хаалга татсан До.Чулуунбаатарын төлөө хуруугаа хөдөлгөх завтай байсан эсэх нь эргэлзээтэй. “Улаанбаатар таймс”-ын          хувьчлалтай холбоотой асуудлаар ганц  До.Чулуунбаатар ч биш менежментийн хувьчлалын багт нэр нь орсон бүгдийг шалгасан гэдэг. Арав гаруй хүнийг нэг бүрчлэн шалгаад ч цагдаагийнхан Н.Энхбаяр холбоотойг нотлох баталгаатай баримт олж чадаагүй юм байх. Түүнтэй шууд эс ч, шууд бусаар холбож болох ганц нэр нь О.Алтан гэж Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн төрсөн дуү хатагтай байж. Гэвч хувь хүн өөрөө санаачлагаараа энэ бизнест гар бие оролцсон гэчихээд л цагдаа байтугай нь түүнийг буруутгаж чадахгүй.

Эцэст нь Н.Энхбаяр холбоотой гэсэн яриа, батлагдаагуй таамагтай үлдсэн цагдаа барьцаа болгож До.Чулуунбаатарыг хорьсон гэх. Буруу бүхнийг бусдын гараар хийлгэж чаддаг Н.Энхбаярын айхавтар зальтайг батлах үйл явдал үүгээр дуусаагүй. Удаах золиос нь түүний шадар туслах Б.Тулга болов. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар тасгийн дарга, ахлах комиссар Д.Наранбаатарын хэвлэлд өгсөн ярилцлагаар Буяа овогтой Тулга нь ах Б.Хуягтай бүлэглэн нийслэлийн өмчийг онц их хэмжээгээр хуйвалдан завшсан. Мөн хэрэг шалгах явцад оргон зайлахыг завдсан хэмээн үзэж Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58,59 дүгээр зүйлд зааснаар 2011 оны арваннэгдүгээр сарын 22-ны 18:40 цагг баривчлах тогтоол гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүх “үндэслэлтэй” хэмээн үзэж хэвээр баталснаар 2011 оны арваннэгдүгээр сарын 23- нд шүүхийн захирамж гарган Б.Тулгыг баривчилсан гэнэ.

Тэрбээр Нийслэлийн өм- чит үйлдвэрийн газарт “Дун өргөө” хамтарсан компани байгуулахдаа төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчин сонгон шалгаруулалт явуулалгүйгээр төрсөн ах Б.Хуягийг захирлаар томилон нэг гишүүнтэй нэг сая төгрөгийн дүрмийн сантай “Хар дун” ХХК гэгчийг байгуулсан нь нийслэлийн өмчийг дур мэдэн завших боломжийг өөртөө бий болгосон хэмээн цагдаагийнхан үзэж байгаа аж.

Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүгдийг Ерөнхийлөгчид найр тавьсан эрх мэдэлтнүүд хийсэн. Нэр нь Б.Тулга дээр ч нэдэр дээрээ Н.Энхбаярын өмч. Ямар ч тендер зарлалгүйгээр өөртөө “бэлэглүүлж” чадах хоншоор Ерөнхийлөгчид байхаас шадар туслахад бол арай л дутах байх.

Хэдийгээр энэ бүгдийг дээр дооргүй ярьцгааж, цагдаа жил дамнан шалгаж байгаа гэх ч энэ олон хэрэгт нь Н.Энхбаяр гэж хүн оролцсоныг батлах сэжүүр олж чадахгүй байна гэхээр л гайхмаар. Цагдааг мангартуулж, хуулийг завхруулж чадаад байгаа нь Н.Энхбаяр бусдын гараар могой бариулж гаршсаны л ач гэж үү.

Н.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих