Япон улс дахин дайн өдөөж болохгүй
“Японы үйлдэл дайнд хүргэж болзошгүй байна. Энэ нь маш эрсдэлтэй юм” хэмээн Японоос БНХАУ-д сууж асан элчин сайд Ючиро Нива саяхан манай сэтгүүлчид ярилцлага өгөхдөө хэлсэн юм.
Ючиро Нива 2010 оны 6-р сараас 2012 оны 12-р сар хүртэл Япон улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо Япон, Хятадын найрамдлын нийгэмлэгийн даргаар ажиллаж байна. Тэрээр энэ оны 8-р сард хэвлүүлсэн шинэ бүтээл “Дайны тулгамдсан асуудлууд” номондоо Япон улсад мартагдаж буй дайны түүх, Солонгосын хойгийн цөмийн асуудлын эсрэг арга хэмжээ авах, үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлэн, Япон улс даяар дайны хор уршгийг дахин авч хэлэлцэн, алдаагаа давтахгүй байхыг уриалжээ.
Тэрээр: Япон цэргийн хүчээ өргөтгөхгүй, БНАСАУ-тай сөргөлдөхгүй байж, Япон, Хятад хоёр орны холдож буй харилцааг сэргээхэд хүч тавин ажиллах нь Японы аюулгүйн байдлаа баталгаажуулах чухал чиглэл юм гэжээ.
ХОУР
URL: