Төрийн тахилгын ёслол болов

be9bd7cd-95dc-4025-914e-0ce4a171a047

Сhina news

Наньжиний их   хядлагын эмгэнэлт хэрэг болсны 80 жилийн ой энэ онд тохиож байна. 13-нд,   Наньжиний их хядлагаар амь үрэгдсэн хүмүүст зориулсан Төрийн тахилгын ёслол   Наньжин хотноо ёслол төгөлдөр болов. Төрийн тахилгын ёслолд ХКН-ын Төв хорооны   ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши   Жиньпин оролцлоо.
Хятадыг түрэмгийлсэн япон цэргийн Наньжинд   үйлдсэн их хядлагаар амь үрэгдсэн хүмүүсийг дурсах ордонд тахилгын ёслол болсон   юм. Дурсгалын ордны өмнөх талбайг засаж, БНХАУ-ын төрийн далбааг бөхийлгөн амь   үрэгдэгсдэд гашуудал илэрхийлжээ. Талбайн баруун талд “гашуудлын хана” босгосон   бөгөөд энэ бараан өнгөтэй ханан дээр “Наньжиний их хядлагаар амь үрэгдсэн   хүмүүст зориулсан Төрийн тахилгын ёслол” хэмээн цагаан өнгөөр бичжээ. Олон   салбарын 10 мянган төлөөлөл энгэртээ гашуудлын   цагаан цэцэг зүүж, номхон зогсож байлаа. 10 цагийн үед, Ши Жиньпин зэрэг нам,   төрийн удирдагчид талбайд хүрэлцэн ирж, иргэдийн өмнө   зогсов.

ХАЧА-ийн гурван замын хүндэт харуулын 18 цэрэг жигд   алхаагаар тахилгын индрийн хоёр талд очиж, буу агсан зогсоно. 80 жилийн өмнөх   энэ өдөр, Хятадыг түрэмгийлсэн Японы цэрэг Наньжинийг эзэлж, зэрлэг балмадаар   Наньжиний их хядлагын эмгэнэлт хэргийг үйлдсэний улмаас 300 мянган хүн амь насаа   алдсан юм. Хүн төрөлхтний эсрэг тэрхүү аймшигт гэмт хэрэг түүхэнд хар толбо   үлдээж, Хятадын үндэстнүүдийн хэзээ ч марташгүй өр зүрхний хөндүүр болжээ. 2014   оны 2-р сард, Хятад улс хууль тогтоох хэлбэрээр, 12-р сарын   13-ныг Наньжиний их хядлагаар амь үрэгдсэн хүмүүст зориулан Төрийн тахилга   үйлдэх өдөр болгожээ.

10 цагт, Төрийн тахилгын ёслол эхлэв.   Тус талбайд цугласан бүх хүн БНХАУ-ын төрийн дууллыг чангаар дууллаа. Төрийн   дуулал өндөрлөж, бүх хүн Наньжиний их хядлагаар амь үрэгдэгсдийг дурсан чимээгүй   гашуудав. Төрийн тахилгын талбайд агаарын довтолгооноос сэрэмжүүлэх дохионы дуу   цууриатаж байлаа.

Мөн энэ үед Наньжин хотын   дүүрэгт авто машин, галт тэрэг, усан онгоцнууд нэгэн зэрэг дохиогоо дуугаргасан   юм. Энэ мөчид хүмүүс номхон зогсож, эмгэнэл илэрхийлэн, түүхээ дурсаж, Наньжиний   их хядлагаар амь үрэгдсэн хүмүүсийг дурсан санаж, Японы түрэмгийлэгчдэд алагдсан   ах дүү нараа дурсан санагалзав.

Төрийн тахилгын ёслол болов

Цэргийн хөгжмийн анги   “Төрийн тахилгын аяз”-ыг хөгжимдөхөд хүндэт харуулын 16 цэрэг амьд цэцгийн 8   хэлхээг дамнан тахилгын индэрт гарч, “гашуудлын хана”-ны өмнө байрлуулсны дараа   Наньжин хотын 80 хүүхэд залуус “Энх тайвны тунхаг”-ийг уншиж тунхагласан юм.

Төрийн тахилгын   ёслолд оролцсон УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн хэлсэн үгэндээ:   Түүхээ зөв ойлгож байж сайн сайхан ирээдүйг цогцоолж чадна. Ирээдүйнхээ төлөө   бид өнгөрсөн түүхээ сайн санах хэрэгтэй. Хойч үеийнхээ төлөө өвөг дээдсийнхээ   түүхийг бат санаж явах ёстой. Түүхийн гунигт явдал давтагдахаас зайлсхийхийн   төлөө бид хүн төрөлхтний үүрдийн энх тайвны төлөө цуцалтгүй хүчин чармайлт   гаргах хэрэгтэй. Энх тайвны төлөө Хятад улс энх тайван хөгжлийн замаар ямагт   урагшлах болно. Хөгжөөд ямар ч шатанд хүрлээ гээд Хятад улс жанжлагч болохгүй,    өнгөлзөхгүй бөгөөд өөрт тохиолдсон гашуун түүхээ бусдад тулгахгүй юм   гэжээ.

Ёслолын төгсгөлд   нийгмийн олон салбарын 6 зүтгэлтэн хамтдаа “Энхийн хонх”-ыг дуугаргасан   байна.

Хонхон дуунаар 3000 энхийн цагаан тагтааг нисгэж, амь үрэгдсэн 300 мянган   хүнийг дурсан санаж байгаа сэтгэлгээ илэрхийлсэн юм.

ХОУР


URL:

Нэр: зочин Огноо: 15 December 2017

bidend yamar hamaatai

Сэтгэгдэл бичих