ШТС дээрэмдсэн хэрэгт нутгийн залуусыг сэжиглэж байна
Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулж байсан “Гурван цагаан далай” компанийн ШТС-ыг дээрэмдэж, 30 настай Д гэгч ажилтныг хөнөөн, талийгаач эмэгтэйн нөхөр Г.Лхагвасүрэнгийн гуянд хутгалж зугтсан хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт одоогоор дөрвөн иргэнийг сэжигтнээр татан саатуулаад байгаа гэнэ. Сэжигтнээр татаад буй дөрвөн иргэн нь Батсүмбэр сумын иргэд ажээ. Гэхдээ тэдний гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа гэнэ. Хэргийн газарт байсан талийгаачийн нөхөр “Нүүрээ халхалсан гурван залуу тэднийг айлган сүрдүүлж, 2-3 сая төгрөг дээрэмдэн, эхнэрийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан” гэж мэдүүлээд байгаа гэнэ. Хэргийг илрүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар УМБГ, ЭЦГ-ын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн аймгийн цагдаагийн хэлтэс, замын цагдаагийн газар, тусгайгийнхантай хамтран гэмт этгээдүүдийг баривчлахаар долоо хоног ажиллаад байна.
Д.СҮХ
МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
URL: