2012 оны сонгуульд нэр дэвшигчдийг танилцуулж байна
УИХ-ын 2012 оны сонгуулийн “сунгаан” ид үргэлжилж байна. Өнөөдөр “Тусгаар тогтнолын ордон”-д хуралдаж буй МАН-ын Бага хурлаас ирэх оны сонгуульд тус намаас УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорно.
Харин АН-ын ҮЗХ-ны ирэх сарын ирээр болох төлөвтэй байгаа билээ. Дээрх хоёр хуралдаанаас 2012-2016 онд Монгол Улсын төрийн жолоог хэн атгах вэ гэсэн дүр зураг тодрох юм. “Shuud.mn” вэб сайт өнөөдрийн байдлаар 2012 оны УИХ-д нэр дэвшихээр тодроод буй хүмүүсийг толилуулж байна.
Одоогийн байдлаар намын ретингээр буюу пропорционалиар 28-д өрсөлдөхөөр МАН-ын дарга С.Батболд, Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Ц.Дашдорж, Су.Батболд, Д.Оюунхорол, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, НАМЗХ-ын ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяр нарын нэрс баталгаатай тодроод байгаа ажээ. Үлдсэн нэр дэвшигчдийн нэрс удахгүй тодорно.
Харин ҮЗХ-ны хурлын тов нь ч албан ёсоор гараагүй байгаа АН-ын хувьд пропорциональ нэг тойрог буюу намын жагсаалтаар УИХ-д суух 28-н гишүүний суудалд АН-ын дарга Н.Алтанхуяг, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн З.Энхболд, Б.Батбаяр, АНГДХ-ын ерөнхийлөгч Т.Хасбаатар нарыг өрсөлдүүлэхээр тодруулаад байгаа ажээ. Үлдсэн нэр дэвшигчдийн нэрсийг ирэх сард хуралдах ҮЗХ-ны хурлаар тодруулах юм байна.
Харин жижиг 26 тойргийн 48 мандатад дараахи хүснэгдэт нэр дурьдсан хүмүүс өрсөлдөхөөр мандатаа “өвөртлөөд” байгаа ажээ. Эдгээр нэр дэвшигчид дээр мэдээж, МАН-ын Бага хурал, ҮЗХ-ны хурлаас дахин мандат “олгоно”.
№ | Тойрог | Мандатын тоо | Нам | Нэр дэвшигч | Албан тушаал |
1 | Баян-Өлгий | 2 | МАН | С.Хавал | Тус аймгийн Засаг дарга |
А.Телехан | УИХ-ын гишүүн | ||||
АН | А.Мурат | ГЕГ-ын дэд дарга | |||
А.Бакей | Аймгийн АН-ын дарга | ||||
2 | Увс | 2 | МАН | Б.Чойжилсүрэн | УИХ-ын гишүүн |
Ч.Хүрэлбаатар | УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд | ||||
Б.Гантогтох | Монгол Улсын гарьд | ||||
Д.Цэндсүрэн | Аймгийн АН-ын дарга | ||||
3 | Ховд | 2 | МАН | С.Бямбацогт | УИХ-ын гишүүн |
Д.Загджав | УИХ-ын гишүүн | ||||
АН | Р.Амаржаргал | Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн | |||
Б.Хүрэлсүх | “Цэвэр агаар” сангийн дарга | ||||
4 | Завхан | 2 | МАН | Д.Балдан-Очир | УИХ-ын гишүүн |
Ш.Сайхансамбуу | УИХ-ын гишүүн | ||||
АН | Я.Санжмятав | Засаг дарга | |||
Ш.Түвдэндорж | Нийслэлийн АН-ын дарга | ||||
5 | Говь-Алтай | 1 | МАН | Ж.Энхбаяр | УИХ-ын гишүүн |
АН | Б.Ариунсан | ЭБЭХ-ний дэд сайд | |||
6 | Баянхонгор | 2 | АН | Лу.Болд | УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд |
Д.Ганбат | Техник импортын захирал | ||||
МАН | Г.Занданшатар | УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд | |||
Л.Элдэв-Очир | “MCS”-ийн захирал | ||||
7 | Өвөрхангай | 2 | АН | Г.Батхүү | УИХ-ын дэд дарга |
Д.Зоригт | УИХ-ын гишүүн | ||||
МАН | Я.Содбаатар | МАН-ын нарийн бичгийн дарга | |||
Д.Сугар | ТӨХ-ний дарга | ||||
8 | Архангай | 2 | АН | Н.Батбаяр | УИХ-д хоёр удаа сонгогдсон |
Б.Болор | Гадаад харилцааны дэд сайд | ||||
МАН | Т.Бадамжунай | ХХААХҮ-ийн сайд | |||
Ч.Ганзориг | “Эрдэнэт” УБҮ захирал | ||||
9 | Хөвсгөл | 2 | АН | Ц.Сэдванчиг | УИХ-ын гишүүн |
Л.Гүндалай | УИХ-д 2004 онд сонгогдсон | ||||
МАН | Ц.Даваасүрэн | УИХ-ын гишүүн | |||
Б.Сарангэрэл | МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн | ||||
Л.Энх-Амгалан | “МСS” группийн тэргүүн дэд ерөнхийлөгч | ||||
Ө.Энхтүвшин | УИХ-ын гишүүн | ||||
10 | Булган | 1 | МАН | Ё.Отгонбаяр | БСШУ-ны сайд |
АН | Б.Болдбаатар | “Буян” компанийн дэд захирал | |||
11 | Өмнөговь | 1 | МАН | А.Долгор | Ерөнхий сайдын ахлах зөвлөх |
Х.Бадамсүрэн | УИХ-ын гишүүн | ||||
АН | Д.Бат-Эрдэнэ | “Ажнай” групп захирал | |||
12 | Орхон | 2 | МАН | Д.Дамба-Очир | УИХ-ын гишүүн |
О.Содбилэг | “Петровис”-ын захирал | ||||
АН | Д.Одхүү | УИХ-ын гишүүн | |||
13 | Дархан-Уул | 2 | МАН | Ж.Сүхбаатар | УИХ-ын гишүүн |
Д.Хаянхярваа | УИХ-ын гишүүн | ||||
АН | Л.Гансүх | УИХ-ын гишүүн,БОАЖ-ийн сайд | |||
Н.Мөнхдаш | “Бурхан халдун” группийн захирал | ||||
14 | Сэлэнгэ | 2 | МАН | Ж.Эрдэнэбат | Аймгийн Засаг дарга |
Б.Цогтгэрэл | МАН-ын бага хурлын гишүүн | ||||
АН | С.Баярцогт | УИХ-ын гишүүн, Сангийн сайд | |||
Д.Эрдэнэбат | АН-ын ЕНБ | ||||
15 | Төв | 2 | МАН | Н.Энхболд | УИХ-ын, УИХ-ын дэд дарга |
М.Энхболд | УИХ-ын гишүүн, Шадар сайд | ||||
АН | Ш.Сүхбаатар | “Нийслэл таймс” сонины эрхлэгч | |||
Г.Сүглэгмаа | “Нэг ардчилал” клубын зохицуулагч | ||||
16 | Дундговь | 1 | МАН | Х.Наранхүү | УИХ-ын гишүүн |
АН | Н.Соёмбо | ҮЗХ-ний гишүүн | |||
17 | Дорноговь, Говьсүмбэр | 1 | МАН | О.Одбаяр | Ерөнхий сайдын зөвлөх |
Ц.Анандбазар | “Сод Монгол” ХХК захирал | ||||
АН | Я.Батсуурь | УИХ-ын гишүүн | |||
П.Ганхуяг | Аймгийн Засаг дарга | ||||
18 | Хэнтий | 2 | МАН | Б.Бат-Эрдэнэ | 2008 онд УИХ-д сонгогдсон |
Н.Ганбямба | УИХ-д хоёр удаа сонгогдсон | ||||
АН | М.Хүдэрбаатар | ҮЗХ-ны гишүүн | |||
Ц.Баатархүү | АЗХ-ны дэд дарга | ||||
Н.Гарамгайбаатар | “Мон роуд” ХХК-ийн захирал | ||||
19 | Сүхбаатар | 1 | МАН | Р.Буд | УИХ-ын гишүүн |
АН | Ж.Батсуурь | Аймгийн Засаг дарга | |||
20 | Дорнод | 2 | Хамуг монгол | Ц.Шинбаяр | УИХ-ын гишүүн |
МАН | Н.Номтойбаяр | “МАК” группийн дэд ерөнхийлөгч | |||
АН | П.Алтангэрэл | УИХ-ын гишүүн | |||
С.Отгонбаатар | “Монгол шилтгээн”-ийн захирал | ||||
21 | Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэг | 2 | АН | Л.Болд | УИХ-ын гишүүн, БХ-ын сайд |
МАН | Д.Загджав | УИХ-ын гишүүн | |||
22 | Баянзүрх, Налайх дүүрэг | 3 | АН | Д.Ганхуяг | УИХ-ын гишүүн |
Ч.Сайханбилэг | УИХ-ын гишүүн | ||||
С.Отгонбаяр | Онцгой байдлын сайд асан | ||||
МАН | Ц.Батбаяр | УИХ-ын гишүүн | |||
Бие даан нэр дэвшигч | З.Алтай | УИХ-ын гишүүн | |||
23 | Сүхбаатар дүүрэг | 2 | МАН | Б.Баярмагнай | Тус дүүргийн Засаг дарга |
АН | Л.Гантөмөр | УИХ-ын гишүүн | |||
24 | Чингэлтэй дүүрэг | 2 | МАН | Д.Очирбат | УИХ-ын гишүүн |
АН | Г.Баярсайхан | УИХ-ын гишүүн | |||
25 | Баянгол | 2 | МАН | Ц.Мөнх-Оргил | УИХ-д гурван удаа сонгогдсон |
АН | Х.Тэмүүжин | УИХ-ын гишүүн | |||
ИЗ-НН | Д.Энхбат | УИХ-ын гишүүн | |||
26 | Сонгинохайрхан | 3 | МАН | Д.Тэрбишдагва | УИХ-д хоёр удаа сонгогдсон |
АН | Д.Кёкшүзан Батбаяр | УИХ-ын гишүүн | |||
ИЗ-НН | С.Оюун | УИХ-ын гишүүн |
С.Энхзаяа
URL: