Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл буурлаа
Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 14.8 их наяд төгрөг болж өмнөх сараас 298.8 тэрбум төгрөгөөр өссөн хэмээн мэдээллээ. Үүнд төгрөгийн хадгаламж 220.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 824.7 тэрбум төгрөг болж өмнөх сараас 7.4 тэрбум төгрөгөөр буурсан хэмээн статистикчид хэллээ. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцсээр 893.7 тэрбум болж, өмнөх сараас 75.4 тэрбум төгрөг, урд жилээс 68 тэрбумаар буурсан байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувийг эзэлж өмнөх сараас 0.6 пункт, өмнөх оныхоос нэг пунктаар буурчээ.
Г.УНДРАМ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: