Уул уурхай олборлолтын салбарынхан хамгийн өндөр цалинтай

15992

Энэ оны арваннэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 955.9 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 71.6 (8.1%) мянган төгрөгөөр өсч, өмнөх улирлаас 10.7 (1.1%) мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт аж. Уг үзүүлэлтийг гаргахдаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг үндэслэн гаргадаг байна.

Энэ оны гуравдугаар улиралд нийт 38 мянган аж ахуй нэгж байгууллагын 606.3 мянган ажиллагчид хамрагджээ. Ажиллагчдын 36 хувь буюу 218.6 мянга нь 500-900 мянган төгрөгийн цалинтай бол 16.6 хувь нь 900-1300 мянган төгрөгийн цалинтай ажээ. Харин 17.8 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай бол 11.7 хувь нь нэг сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай гэсэн тоон статистик гарчээ.

Эдгээрээс хамгийн их буюу 2.2 сая төгрөгийн цалинг уул уурхай олборлолтын салбарынхан авдаг байна. Харин хамгийн бага буюу 605.6 мянган төгрөгийн цалинг урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх авдаг аж.


URL:

Сэтгэгдэл бичих