Д.Зоригт сайд аа асуух юм байна
ЭБЭХ-ний сайд Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон.Тэрбээр хэд хоногийн өмнө дүүргийнхээ 19 хорооны 190 хэсгийн ахлагч мөн бусад хороодын ажилтан гээд 210 орчим хүнийг Хятад улсад тав хоног аялуулахаар аян замд нь үджээ.
Эх сурвалжийн өгүүлснээр 90 гаруй сая төгрөг төсөвлөгдсөн гэх. Түүгээр ч барахгүй Засаг дарга нарт нь уулзалтаа соёлтой том газар хийнэ, хувцаслалтандаа анхаараарай хэмээн аминчлан захисан гэнэ.
Ингээд бодохоор нэг хүний зардал дунджаар 250.000-300.000 орчим мянган төгрөг болох нь мэдээж. Бас дүүргийнхнийг дагуулж, удирдан зохион байгуулах чухал ажлаар 10 хүн хамт явсан гэж дуулдсан.
Ингээд бодохоор эл аяллын дундаж зардал дор хаяж 100 сая төгрөгт хүрчихээд байгаа юм. 100 сая төгрөгөөр юу хийж болохыг захын нэг Засаг даргаас очоод асуугаарай.
Тов тодорхон хэлээд өгнө. Чамлахааргүй их ажил амжуулах боломж гэдгийг… Эцэст нь эрхэм сайдаас асуух юм байна. Анх сонгуульд нэр дэвшихдээ Чингэлтэйд мөнгөн бороо оруулсан та энэ удаагийн Засаг дарга нартай нөхөрлөх аялалынхаа зардалыг хаанаас гаргасан, хэдэн тогрог зарцуулснаа хэлж өгөөч, олон нийтэд.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: