АЛГА БОЛСОН ОХИН НЬ “ШУНХЛАЙ” ШТС-ЫН ОРЧИМД СОГТУУ ОЛДЖЭЭ

medee-1Сүүлийн үед бага насны хүүхдүүд алга болох тохиолдол гарах болсон нь эцэг эхчүүдийг айдаст автуулаад буй. Хүүхэд нь хичээлээ тараад хэдэн цаг ирэхгүй бол айж сандарсан эцэг эх шууд л цагдаагийн байгууллагад хандах болжээ. Харин гэртээ  ирээгүй хүүхдүүд найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх, найзындаа хонох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг шалтгаанаар ар гэртээ мэдэгдээгүй байдаг аж.

Энэ сарын 7-нд Завхан аймагт 17 настай, эмэгтэй Ч өглөө гэрээсээ хичээлдээ явна гэж гараад орой нь ирээгүй байна. Айдаст автсан эцэг эх тэр өдрийнхөө орой нь буюу 22:30 цагийн үед цагдаагийн байгууллагад охиноо сураггүй болсон гэж бүртгүүлжээ. Энэ дагуу цагдаагийн ажилтанууд ар гэрийнхэнтэй нь хамтран эрэн хайхад охин нь шөнийн 03:00 цагийн үед сумынхаа  “Шунхлай” ШТС-ын хажууд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай олдсон байна. Ид өвлийн хүйтэн эхэлсэн энэ үед хөлдөж осгох аюулаас холуур өнгөрсөн нь яамай.


URL:

Сэтгэгдэл бичих