АНУ байдлыг хяналтдаа авна гэв
Бээжин болон АНУ-ын тэргүүлсэн олон улсын нийгэмлэг Умард Солонгост цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас Пхеньянд хориг арга хэмжээ авч эхэлсэн. АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли “БНХАУ хориг тавихаас өөр арга хэмжээ авч чадахгүй бол манай улс энэ асуудлыг хяналтдаа авна” гэж Фокс Ньюс телевизэд ярьсан байна. Харин дараа нь ээлжит хориг тавих талаар бодож эхлэх болно гэжээ. Тэрээр БНХАУ үүнээс илүүг хийж чадна. Тиймээс бид тус улсад их дарамт шахалт үзүүлж байгаа. Учир нь тус улс Умард Солонгосын газрын тосны хэрэглээг хангаж байна. Энэ нь Пхеньяныг хэлэлцээрийн ширээнд суулгахад ашиглаж болох хамгийн сайн хувилбар гэж мэдэгджээ.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ” Умард Солонгос аюулгүй байдлаа хангахын тулд АНУ-тай шууд хэлэлцээр хийхийг хүсч байна. Түүнчлэн Япон, АНУ болон Өмнөд Солонгос Японы эргээс өчигдөр, өнөөдөр пуужин харвахаар бэлдэж байна. Үүний өмнө АНУ, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин хамтарсан бэлтгэл хийж Солонгосын хойгт нисэх хүчний хүчээ харуулсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛД
URL: