”Хаан банк”-ны барилга дээр ажиллаж байсан хүүхдүүд унаж хүнд гэмтжээ

Өмнөговь аймгийн ”Хаан банк”-ны барилгын гурван давхраас хоёр хүүхэд унаж, хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Тэдгээр хүүхдүүд  Мэргэжил, сургалтын төвийн сурагчид байсан аж.

Хүүхдүүдийг “Хаан банк”-ны захирал барилгын ажилд дайчлан ажиллуулахаар аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн захиралтай ярилцсаны дагуу 10 гаруй хүүхдийг авчирч, ажиллуулж байжээ. Гэтэл цонх угааж байсан охидын зогсч байсан шат нурсны улмаас энэ хэрэг гарсан байна.

Ослын улмаас нэгнийх нь шүд үйрч унаснаас гадна толгойдоо гэмтэл авчээ. Түүнчлэн нөгөө охины гарын яс нь бяцарсан бөгөөд тэднийг нисдэг тэргээр нийслэлд авчирч, эмчлүүлэхээр болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих