Н.Энхбаяр: Өнөөдөр гэмт хэрэгтнүүд нь шоронд биш төр засагт байна

МАХН-ын түмт, мянгат, зуут, аравтын улсын анхдугаар зөвлөгөөн өчигдөр АСА Циркид болсон. Уг анхдугаар зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 152 хорооны 2000-аад төлөөлөгч оролцсон байна. Зөвлөгөөний үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, намын дэд дарга С.Ганбаатар нар Монгол Улсын хөгжлийн гарцын талаар намын гишүүд дэмжигчдэдээ илтгэл тавьжээ.
15954
Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр улстөрийн илтгэлдээ, “Хууль шүүхийн байгууллагууд олигархиудын гарт орчихсон. Шударга ёс өнөөдөр Монгол Улсад алдагдсан. Намайг 500 цагдаа баривчилсан. Миний хоёр шөрмөсийг тасалсан. Гэхдээ миний сэтгэлийн шөрмөсийг хэн ч , ямар ч МАНАН тасалж чадахгүй. Монголын ард түмний сэтгэлийг шөрмөсийг ямар ч МАНАН тасалж чадахгүйг би сайн мэднэ. Хуурамч дамбийжаа нарын хурлыг  500 цагдаа мөн хамгааллаа. Төрийн ордонд хаалттай хаалганы цаана  хуурамч дамбийжаа нар хаалттай  хуралдлаа. Энэ бол МАНАН-гийн олгирахиудын захиалгаар дамбийжаа  нар эзнийхээ даалгаврыг биелүүлж 500 цагдаагийн хамгаалалт дор бидний эсрэг цаашлаад Монголын ард түмний эсрэг тоглоомын шийдвэрийг гаргасан. Гэхдээ энэ хэцүү хүнд сорилтыг бид даван туулна.

Төр засгийн доройтол улам гүнзгийрч байна. Луйврын сонгууль удаа дараа болдог боллоо. Шударга ёсны төлөө тэмцдэг хүмүүс нь хэлмэгддэг хэвээр. Юу ч өөрчлөгдсөнгүй. Төр засаг  луйварчдыг халхлан хамгаалдаг болсон. Өнөөдөр гэмт хэрэгтнүүд нь  шоронд биш төр засагт байна. Орон шоронд орж хэлмэгдсэн хүний хувьд үүнийг би сайн мэдэж байна. Ард түмэн ч намайг хэлээсэй гэж шаардаж байна. МАНАН-гийн олгиархиуд МАХН-аас үнхэлцгээ хагартал айж, дотроос нь хагалган бутаргах, гаднаас нь дайрч давшлах, удирдлагыг нь хоморголон хэлмэгдүүлэх, өмч хөрөнгийг нь булааж авах, гишүүдийг нь айлган сүрдүүлэх ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээр байна. Ингэхдээ хуурамч, урвагч дамбийжаа нарыг ашиглаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Х.Онон

http://www.zuv.mn/page/newsmore/16220


URL:

Сэтгэгдэл бичих