Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн

history_1481815599Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар хүйтэн хононо.

2017 оны 12 дугаар сарын 11-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 18 хэм, 20 цагт 20  хэм  хүйтэн байна.


2017 оны 12 дугаар сарын 11-ний 20 цагаас 12 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг,  Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


2017 оны 12 дугаар сарын 13-наас 12 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн зүүн хагаст, 14,15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз,  Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих