“ОЮУНЫ ХУРД” БАГШ, СУРАГЧДЫН ОЛИМПИАД БОЛЛОО
Математикийн хичээлийн чанар амжилтыг нэмэгдүүлэх, математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн хэмжээнд “Оюуны хурд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
4 багшийг урилгаар багшлуулж байгаа бол энэ амралтын өдрүүдэд 21 ЕБС-ийн 2-5 дугаар ангийн сурагч, багш нарын дунд математикийн олимпиадыг зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.
Нийт 500 гаруй сурагч, 73 багш оролцсон ба багийн дүнгээр “Эрдмийн гэгээ” сургууль тэргүүлж, Гуравдугаар сургууль дэд байрт орсон бол Нэгдүгээр сургууль гуравдугаар байрт шалгарсан байна.
Багш сурагчдын чанар, амжилт ахисныг зохион байгуулагчид онцолж цаашид энэ мэт бага ангийн багш, сурагчдын дунд математикийн олимпиад зохион байгуулах эрэлт хэрэгцээ байгааг илэрхийллээ.
URL: