Хамгийн олон лицензтэй 30 гэр бүл

15944

Хамгийн олон ашигт малтмалын лиценз эзэмшдэг 30 гэр бүлийг танилцуулъя.

1. “Адамасмайнинг” компани 222 лиценз эзэмшдэг

-Тус компанийн 49 хувийг иргэн З.Номуундарь эзэмшдэг бол түүний нөхөр, Японы иргэн Koyonagi Yujiro 50 хувийг эзэмшдэг. Харин үлдсэн нэг хувийг БНХАУ-ын Монголиа Рисорсис Инвесимент Лимитед компани эзэмшиж байна. Тус компани оффшор бүсэд бүртгэлтэй юм байна.

2. “Тефис майнинг” 201 лицензтэй

-“Тефис майнинг” компанийг Щвейцарийн CVRD, Vale international, Багамын арлуудын Itabira Rio Dose зэрэг компаниуд 2013 он хүртэл эзэмшиж байсан. Харин 2013 оноос хойш Монгол Улсад бүртгэлтэй Космокоал компани 100 хувь эзэмшиж байна

3. “Кью Жи Экс монгол” 165 лицензтэй

- Люксенбургийн Кью Жи Экс компани нь Монголын Эс Ар Эл лимитедийн 100 хувь өмчлөгч компани юм.

4. “Сентеррагоулд монголия” 153 лицензтэй

-Тус компанийг Нидерландын “White Cape B V” компани 2007 он хүртэл эзэмшиж байгаад Бельгийн  Сентерра Недерландс Би Ви Би Эй шилжүүлсэн байна.

5. “Монгол газар” 142 лицензтэй

-Монгол газар компанийг Ц.Мянганбаяр, Б.Батбаяр 2008 он хүртэл гол хувьцаа эзэмшигчид нь байсан. Энэ хугацаанаас хойш Goldstar Hold \BVI\ ings-ийн 100 хувийн өмч болсон юм. Ц.Мянганбаяр нь “Эс Кью Эс”-д 13 лиценз эзэмшдэг бол түүний дүү  Цэвээнжавын Лхагвасүрэн нь Эм Жи Пи компанид 42 лиценз эзэмшдэг бол үүсгэн байгуулсан Баяраамд 37, Их монгол майнингэд 30 лицензтэй юм байна.

6. “Алтандорнод Монгол” 135 лицензтэй

-Алтандорнод Монгол нь BVI-Goldstream mongolia INC-ийн өмч юм. Өмнө нь ОХУ-ын Золотой восток, BVI-Best Chariot limited зэрэг компанийн өмч байсан.

7. “Бату майнинг Монгол” 124 лицензтэй

-BVI-Batu Mining Limited-ийн нэг өмчлөгч нь “ULEMJ ISHJAMTS DAMDIN” болохыг Panama Papers мэдээллэж байсан.

8. “Дацантрейд” 111 лицензтэй

-“Дацан трейд” ХХК захирлаар нь Д.Баянбат гэж ажилладаг. 1997 оноос хойш ашигт малтмал хайгуул, олборлолтын чиглэлээр ажилладаг юм байна.

9. “Азиагоулд Монголиа” 110 лицензтэй

10. “Оюутолгой” 97лицензтэй

“Оюутолгой” нь Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу-толгой” компани (34 хувь), Канад улсын “Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компанийн хамтран эзэмшдэг Монголын компани юм.

11. “Монгол алт” комдани 96 лицензтэй

-МАК-ын үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир юм.

12. “Монголресорсэс эксплорэйшн” 86 лицензтэй

13. “Гацуурт” компани 84 лицензтэй

-Гацуурт ХХК нь анх 1993 онд байгуулагдсанаасаа хойш хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, уул уурхайн зэрэг биенесийн салбаруудад амжилттай ажиллаж байна. Тус компанийг үүсгэн байгуулагч нь Л.Чинбат бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч юм.

14. “Булган-Инвест” 72 лицензтэй

15. “Жамп” 69 лицензтэй

-Нефть, хийн үндэсний ассоциацийн тэргүүн “Петрожамп” ХХК-ийг үүсгэн байгуулагч агсан Л.Цэрэндаваагийн компани юм байна.

16. “Гобикоул энд энержи” 67 лицензтэй

17. “Золотойвиктория” 64 лицензтэй

18. “Пибодиполорес” 59 лицензтэй

19. “Эрдэнэмонгол” 59 лицензтэй

20. “Галлантминералз” 57 лицензтэй

21. “Говыгео” 52 лицензтэй

22. “Геомет” 49 лицензтэй

23. “Зараяа холдингс” 47 лицензтэй

24. “Эф Эм Ай” 47 лицензтэй

-Цагааншонхор холдингийг Чимэдийн Энхтайван эзэмшдэг.

25. “Монгол Алт” 44 лицензтэй

“Монгол-Алт”компанийн үүсгэн байгуулагчдын нэг Ж.Мөнхтөр нь УИХ-ын гишүүн асан Д.Зоригтын хамт Шуудан банк, Гермес центэр ХХК-ийг үүсгэн байгуулсан.

26. “Бүүргэнт” 41 лицензтэй

-“Бүүргэнт”-ийн үүсгэн байгуулагч Ц.Баянжаргал ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албаны даргаар ажилладаг.

27. “БЛТ” 36 лицензтэй

-БЛТ нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр 2012-2016 онд ажиллаж байсан Л.Дашдоржийн эгч Л.Туяагийн үүсгэн байгуулсан компани юм байна.

28. “Эрэл” 36 лицензтэй

-Эрэл нь УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын компани аж.

29. “Алтайголд” 18 лицензтэй

-УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Төрийн банкны Ерөнхийлөгч Б.Баттүвшин нар 2006 онд үүсгэн байгуулсан. УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг 30 хувийг эзэмшдэг.

30. “Майн-Инфо” 18 лицензтэй

-Уул уурхайн ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа үүсгэн байгуулсан. Н.Алгаагийн эхнэр С.Тунгаа нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст мэргэжилтнээр ажилладаг.

Эх сурвалж: Itoim.mn

Сайнжаргал Энх-Үжин

http://www.itoim.mn/#/article/хамгийн-олон-лицензтэй-30-гэр-бүл/11204

 


URL:

Сэтгэгдэл бичих