АТҮТ-ийн автобусны жолооч тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

1512967764_c7086d62b0f5f8aebig“Авто тээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран Эрээн-Замын-Үүд хооронд зорчдог улс хоорондын зорчигч тээврийн автобусандаа 1000 ширхэг тарваганы арьс хууль бусаар хил нэвтрүүлж байгаад Эрээний талд 2017 оны 12-р сарын 06-ны өдөр саатуулагдлаа” гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр твиттер, сошиалаар цацагдлаа.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас П.Дэлгэрнаран захиралтай холбоотой эл мэдээллийг ор үндэсгүй гэлээ. Тус газрын эх сурвалж мэдээлэхдээ “Манайхаас Архангай аймгийн ард иргэд болон баруун бүсэд зорчих иргэдийн тав тухтай байдлыг хангахуйц “АВТОТЭЭВРИЙН ТӨВ”-ийн шинэ барилгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд ашиглалтад оруулсан. Тус авто вокзал, тээврийн хяналтын үзлэгийн төвийг Автотээврийн үндэсний төв өөрийн хөрөнгөөр маш богино хугацаанд стандартын дагуу барьж байгуулсан. Нээлтэд манай захирал өөрийн биеэр очсон. Яг одоо Зам тээврийн яаманд сайдын шуурхайд сууж байна” гэлээ.

Гэхдээ Эрээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаар мэдээллэхдээ “Дорноговь аймгийн Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу улс хоорондын зорчигч тээвэрлэдэг 5673 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээр /автобус/ 300 ширхэг тарваганы арьс нууж, улсын хил давуулж байгаад баригдсан хэрэг гарсан байна. Улмаар БНХАУ-ын Эрээн хотын хилийн цэрэгт баригджээ” хэмээжээ. Тус автобус нь төрийн өмчит Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлтэй бөгөөд жолооч нь төрийн албан хаагч байсан аж. Гэхдээ тус тарваганы арьс жолоочийнх уу эсвэл зорчигчийнх байсан уу гэдгийг шалгаж байгаа юм байна.

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих