Солонгост байгаа хууль бус ажилчдыг баривчилж эхэллээ

abc5c70685cde974big_4YVNeS0БНСУ-д хууль бусаар амьдарч ажиллаж буй гадаадын иргэдийг албадан гаргах болсон тухай тус улсын Гадаадын харьяат эрхэлсэн газраас мэдээллээ.

Эдгээр иргэд өөрсдийгөө илчилж нутаг буцах эсвэл БНСУ-ын газар нутгыг орхин гарах шаардлага тавьж эхэлжээ. Түүнчлэн баривчилгааны үеэр хууль бусаар гадаадын иргэн ажиллуулж байгаад баригдсан аж ахуйн нэгжийг 20 сая воноор торгож, гадаадын иргэн ажиллуулахыг эрхийг нь хасах юм аж.

Тус улсын хувьд гадаадын иргэд гэмт хэрэг ихээр үйлдэх, хараар олноороо ажиллаж байгаа учраас тэдгээр иргэдийг ажиллуулахгүй байх бодлогоо хатуу мөрдөж байгаа юм. Монгол Улсаас БНСУ-д улсад 35 мянга гаруй иргэд ажиллаж амьдардаг бөгөөд үүний 100 мянга нь хууль бусаар буюу хараар ажиллаж, амьдардаг гэсэн албан бус судалгаа байдаг.


URL:

Нэр: Anonymous Огноо: 8 December 2017

35000-с 100000 нь хахаххахахааа

Нэр: Kkk Огноо: 13 December 2017

БНСУ-д улсад 35 мянга гаруй иргэд ажиллаж амьдардаг бөгөөд үүний 100 мянга нь хууль бусаар буюу хараар ажиллаж, амьдардаг гэсэн албан бус судалгаа байдаг. Ингэж тоо бодож бичдэг мал ч байхгүй

Сэтгэгдэл бичих