ЯПОНЫ ЗАРИМ ДҮҮРЭГТ МОНГОЛ ХҮН ОРОХЫГ ХОРИГЛОЖЭЭ

roppomgiЯпоны метронд монгол залуус танхайрч, зодолдсон хэрэг энэ сарын 2-нд гарч, дэлхийн өнцөг булан бүрт энэхүү бичлэг цацагдсанаар гадныхан монголчуудыг “муухай” нүдээр хардаг болов. Нэг үхэрийн эвэр доргивол мянган үхэрийн эвэр доргино гэгчээр тус улсын “Гадныхны дүүрэг” хэмээн нэрлэгддэг үзвэр үйлчилгээгээрээ алдартай Роппонги дүүрэгт монголчуудыг оруулахаа больжээ.

6i1ouel6bd3crs7gi4p6v9uttg Японы зарим дүүрэгт монгол хүн орохыг хоригложээ

. Мөн япончууд зарим дэлгүүр, олон нийтийн газраа монголчуудад үйлчлэхгүй хэмээн хаяг нааж, оруулахаа больсон гэнэ. Тухайлбал, манай улсын иргэн Япон улсад олон жил сурч ажиллаж буй гэх “bolushka” гэх бүсгүй Роппонгид “Монгол хүн оруулахгүй” гэдэг үг анх удаа сонссон тухай сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Монгол хүний хувьд хүний нутагт үндэс угсаагаараа ялгаварлагдах их сонин байв гэжээ.

БНСУ-д ч мөн ялгаагүй монгол иргэдийг үзэхээ байсныг “солонгос дахь монголчуудын групп”-т хүмүүс сэтгэгдлээ илэрхийлэх болжээ.  Учир нь нэгнийхээ муу муухай зан, булхайг нууж хаалгүй зарлаж, хууль бусаар амьдарч байгаа нэгнийгээ хэдэн төгрөгний төлөө барьж өгч, архи ууж, зодоон хийж, нэгнийгээ дээрэлхэх гэмт хэрэгт холбогдох болсонтой холбоотой гэнэ.

Нэг хүний болчимгүй үйлдэл, ойворгон зангаас болж Монгол Улсын нэр хүнд дэлхийд унаж, хаана ямар муу хэрэг болно тэнд хардагдаж сэрдэгддэг болсон нь нууц биш. Хэдийгээр япон, солонгосчууд монгол иргэдэд элэгтэй гэдэг ч дээрх шиг сөрөг мэдээлэл монгол хүний талаарх эерэг бодлыг нь үгүй хийж байгаатай холбоотой.

Updown.mn


URL:

Сэтгэгдэл бичих