МАХН-д ХҮН шиг нөхцөл байдал үүсч, хуваагдах нь тодорхой болжээ

527-1512617684151261815592630УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Нарийн Бичгийн Дарга Г.Бямбасүрэн, гишүүн Ч.Мөнхбаяр тэргүүтэй тус намын хэсэг гишүүд энэ сарын 16,17-ны өдрүүдэд МАХН-ын ээлжит их хурлыг зохион байгуулахаар болоод буй билээ. Уг нь МАХН-ын дүрмэнд тус намын их хурал хоёр жил тутамд болно гэж заасан байдаг ч 2011 оноос хойш нэг ч удаа болоогүй аж. Мөн МАХН-ын их хурлыг бага чуулганы гишүүд зарлан хуралдуулна гэсэн заалттай ч тус нам өнөөг хүртэл хуралдаагүй бөгөөд  Н.Энхбаярын талыхан нь 2018 онд л  МАХН-ын Их Чуулганыг хуралдуулахаар төлөвлөж буй гэнэ.Хурлаар УИХ-ын 2016 оны сонгуульд амжилтгүй оролцсон гэсэн үндэслэлээр Н.Энхбаярыг МАХН-ын даргын албан тушаалаас чөлөөлөх нь тодорхой гэх бөгөөд О.Баасанхүү, Л.Цог нар намын даргын албан тушаалд өрсөлдөх аж. Үүнээс урьтан Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан дүрмэндээ өөрчлөлт оруулж, О.Баасанхүү тэргүүтнийг намаасаа хөөхөөр шийдсэн ч Улсын Дээд Шүүх дүрмийн өөрчлөлтийг хүлээн аваагүй юм. Энэ бүхэн нь МАХН-д яг л ХҮН шиг  шиг  нөхцөл байдал үүсч, хуваагдах нь тодорхой болсныг харуулж байна. 12 сарын 17-ноос эхлэн Н.Энхбаяр даргатай, О.Баасанхүү даргатай хоёр МАХН үүсч, тамгаа булаацалдсан ужгирсан хэрүүл өрнөх нь ойлгомжтой юм. Энэ нөхцөл байдлыг ч мэдэрсэн МАХН-ын одоогийн удирдлагууд эцсийн шахуу аргаа хэрэглэж, “О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын зарлаж байгаа хуралд анаатай буюу санамсаргүй гэх нэрийдлээр очсон бүх хүнийг Монгол Ардын Хувьсгалт намын гишүүнээс хасагдсанд тооцох болно” гэж анхааруулж эхэлжээ.

Харин О.Баасанхүү тэргүүтний уг үйлдлийн талаар МАХН-ын одоогийн удирдлага мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд: “МАН-АН бүлэглэлийн бодлого, үйл ажиллагаа явцгүй болж, нэр хүнд нь унаж, ард түмний итгэл алдарч байхад нэр цэвэр, эв нэгдэлтэй, үндэсний шилдэг удирдагчтай, саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар луйвардуулсан болохоос биш үнэн хэрэгтээ ялсан нэр дэвшигчтэй, улс төрийн хариуцлагатай хүчин МАХН-ын нэр хүнд дээшилж, Монголын улстөрийн амьдралд эзлэх байр суурь, нийгэмд гүйцэтгэх  үүрэг рольд итгэх ард түмний итгэл, хүлээлт улам бүр нэмэгдэж байгаа учир МАХН-ыг хагалан бутаргах, эв нэгдлийг нь задлах, удирдлагын  нэр хүндийг унагах зохион байгуулалттай  үйл ажиллагаа идэвхжиж, улайрч байна.
Үүний нэг тодорхой жишээ бол, МАН-АН-ын олигархи  бүлэглэлийн дэмжлэг,  тэдний санхүүгийн туслалцаатайгаар зохион байгуулагдсан, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн  шууд удирдлага дор боловсрогдсон “МАХН-ын  дарга Н.Энхбаяр болон Гүйцэтгэх товчооны  гишүүдэд” гэж хаягласан шаардлага, мөн тэдний Их тэнгэрт зохион байгуулж хийсэн цугларалт юм. Эдгээр нь холбогдох хууль, МАХН-ын Дүрмийн заалтуудыг ноцтой зөрчсөн, хэдэн хүний дураар авирласан үйл ажиллагаа юм гэдгийг юуны урьд онцлон тэмдэглэж байна…
Энэ цугларалтыг зохион байгуулагчид нь  өөрсдийн  хууль бус арга хэмжээнд аль болох олон хүмүүсийг татан оруулахын тулд цалин, орон сууц, бүр машин унаа, цаашид өөрсдийн байгуулах намд албан тушаал хүртэл урьдчилан амалж байгаа нь улстөрийн зарим хүчний урьд хэрэглэж байсан бохир арга заль бөгөөд чухамдаа эцсийн зорилго нь тусдаа нам байгуулах санаатай гэдэг нь ил тодорхой болж байна…
МАХН-ын Дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа МАХН-ын удирдлага, Гүйцэтгэх товчооны  ажлыг илтэд  үгүйсгэх, намыг хүчгүйдүүлэх, нэр хүндийг нь унагах ажлыг  хууль бус, ямар ч хамаагүй аргаар хийж байгаа нь үүний урьд зарим улс төрийн  намыг задлан тараах ажлыг  зохион байгуулалттай хийсний адил  МАХН-ыг дотроос нь  задлах, үүний тулд тусдаа  хурал цуглаан хийх, намын дарга, удирдлагыг давхардуулан сонгох, тамга тэмдгийг нь авах зэрэг  бохир технологийг энэ удаад манай намд хэрэгжүүлэхийг санаархаж буй нь нууц биш  болж байна…
Амин хувиа хичээсэн, өөрийн үзэл бодлыг намын олонхид  тулгахыг оролдож, үүгээрээ нэр хүнд олохыг хичээдэг, намын  ажлын дотоод ардчилалд захирагдах  дургүй, МАХН-ын ач буян, нэр хүнд, гишүүдийн уйгагүй хичээл зүтгэлээр улс төрд болон намд тодорхой  албан тушаалд байснаа мартаж, намын өдөр тутмын ажилд огт оролцохоо больж, намаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалздаг, хувийн санал бодлоо намын эрх ашгаас дээгүүр  эрэмбэлэх болсон зарим  ухвар мөчид хүмүүс бусдын гар хөл болж намаасаа, намын хамт олноосоо далдуур элдэв зүйлийг санаачлан зохион байгуулж байгаа нь улс төрийн хар технологи хэрэглэдэг, бохир ажиллагаанд гаршсан олигархи бүлэглэлийн хорт ажиллагаанд тусалж, тэднийг бодол санаагаа хэрэгжүүлэх аятай орчин нөхцлийг бүрдүүлж байгаад харамсан буруушааж байна.
Улсын Их хурал болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үед намын­хаа, ард түмнийхээ  эсрэг явж байсан О.Баасанхүү мэт хэсэг хүн одоо МАХН-ыг хагалан бутлах, эв нэгдлийг сарниулахын төлөө чиглэсэн зорилготой ажиллаж байгаа нь үнэхээр гутамшиг мөн…
Цаашид МАХН-ын бодлого, үйл ажиллагааны эсрэг энэ хүмүүсийн  зохион байгуулсан аливаа  арга хэмжээ, хурал цуглаан  хууль бус, дүрэм бус гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна…” гэжээ.
Ч.Явуухүү
Sonin.mn

URL:

Tags: ,

Нэр: ЗОЧИН Огноо: 10 December 2017

БААСАНХҮҮД Н ЭНХБАЯРЫН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН НАМЫГ БУУЛАХ ЭРХ БАЙХГҮЙ ЛУЙВАРДАЖ АВАХ МАНАНТАЙ НИЙЛЖ МАХН-ЫГ ХАГЛАЖ БАЙХ ШААРДЛАГА БАЙМААРГҮЙ ЮМСАН МАХН-ЫН НЭР Н ЭНХБАЯРЫН ИВЭЭЛЭЭР ТӨРД БААСАНХҮҮ ОРСОН ШТЭЭ ТЭЖЭЭСЭН БЯРУУ ТЭРЭГ ЭВДЭН ГЭЖ ҮНЭН ҮГ ЮМ БААСАНХҮҮ ТИЙМ ХОНШООРТОЙ ААВЫН ХҮҮ ЮМ БОЛ ШИНЭ НАМ БАЙГУУЛЖ ТУСДАА НАМТАЙ БОЛООЧ ЧАДАХГҮЙ МАНАНГИЙН ЗАХИАЛГААР МАХН -Л ЧУХАЛ БАЙГААН ТОДОРХОЙ МАНАНГИЙН ЛУЙВАРЧИД МАХН-ЫН ДАРГА Н ЭНХБАЯРААС МАШ ИХ АЙЖ САНДАРЧ УЛААН ЦАГААНДАА ГАРЧ БААСАНХҮҮГ АШИГЛАН НАМЫГ ТАЛЦУУЛАХАД АШИГЛАЖ БАЙНА ШУДАРГА ХҮЧТЭЙ ЛИДЕРЭЭС АЙЖ БАЛМАГДАЖ ХОР НАЙРУУЛЖ БАЙНА БОЛИХ ХЭРЭГТЭЙ ТӨРИЙН ОРДОНД ШУДАРГА ЦАРАЙЛЖ АР ХУДАРГААР АРААС ХУТАГ ШААХИЙГ АРД ТҮМЭН ХҮСЭХГҮЙ ХЭЗЭЭЧ БААСАНХҮҮ БААС БАЙХ ЁСТОЙ БИТГИЙ ХУЦААРАЙ АЛНА

Сэтгэгдэл бичих