НҮҮЛГЭЛТ, ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЭРЭЭР ЭД ХӨРӨНГИЙГ АЧИЖ, ЗУГТААХ БОЛЖЭЭ
Интернэт хэрэглэгчдийн тоо нэмэгдэх хэрээр цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн арга нарийсаж, олны танил эрхэмүүд ч хохирох болжээ. Хүмүүсийн дунд хуурамч хаягаар фэйсбүүк рүү нь халдаж найз нөхдөөс нь мөнгө гуйх хэрэгийн талаарх мэдээлэл байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэх нь цагдаагийн байгууллагад нэмэгдэх болсон гэнэ. “МАК” компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир фэйсбүүкээ хакердуулж, найзуудаас нь мөнгө гуйсан хэрэг гарсан бол Дархан аварга Г.Өсөхбаяр мөн л энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох дөхжээ.
Түүнийг гадаадад ажлаар явж байх хугацаанд үл таних этгээд фэйсбүүк хаягийг нь хакердаж найзуудаас нь мөнгө нэхсэн байна. Найзууд нь Г.Өсөхбаяр аваргатай утсаар холбогдож чадсанаар энэ хэрэг тодорхой болжээ. Мөн сүүлийн үед нүүлгэлт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ гэж эд хөрөнгийг нь ачаад алга болох тохиолдол гарч эхэлсэн байна. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийн бага насны хүүхдэдээ 13 нас хүртэл нь фэйсбүүк хаяг нээж өгөхгүй байх, хувийн мэдээллээ дэлгэрэнгүй олон нийтэд дэлгэхгүй байх, онлайн захиалга худалдаанд итгэж фэйсбүүкийнхээ кодыг алдахгүй байх хэрэгтэйг анхааруулаа.
updown.mn
URL: