Сураггүй болсон Хятад иргэний цогцос аймгийн төвөөс холгүй олджээ

15863

Дорнод аймгийн Цагдаагийн газарт “12 дугаар сарын 4-ний өдрийн 21.00 цагаас хойш Хятад улсын иргэн сураггүй болоол байна” гэсэн дуудлага ирсний дагуу цагдаагийн алба хаагчид ажиллаж, тухайн иргэний цогцсыг аймгийн төвөөс холгойхэн газраас олсон байна.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр тухайн иргэн Дорнод аймагт мах худалдан авч байсан бөгөөд биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэй байсан байж болзошгүй аж. Түүнд манай улсын иргэн орчуулгын үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд орчуулагчийг эсэн мэнд олсон байна. Хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг сэжигтнээр баривчилсан гэх мэдээлэл байгаа ч Дорнод аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга н.Баянжаргал “Хятад улсын иргэн сураггүй боллоо гэсэн дуудлага ирсний дагуу шалгалтын ажил хийгдэж байна. Хэрэг тодорхой болсны дараа албан ёсны мэдээлэл өгнө. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгч байна.

http://time.mn/n/lXe


URL:

Сэтгэгдэл бичих