Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа эхэллээ
Нийслэлийн Газрын албанаас “Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 12 дугаар сарын 08 өдрийн 10.00 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах юм. Тухайлбал,
- Баянзүрх дүүрэгт-2
- Хан-Уул дүүрэгт-15
- Сонгинохайрхан дүүрэгт-4
- Налайх-5
- Багахангай-3
- Багануур дүүрэгт-1 байршил байна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг өнөөдрөөс буюу 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.gazar.ub.gov.mn хаягаар авах буюу 315712, 96096800 дугаарын утсаар авч болно гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
URL: