Урд хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтыг хаана
Улс тунхагласны баярын өдөр энэ сарын 26-нд буюу маргааш болно. Энэ өдөр манай улс Хятадтай хиллэдэг газруудын авто замын шалган нэвтрүүлэх боомтыг хаах юм байна.
“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу улсын чанартай, албан ёсны томоохон баяр наадмын үеэр манай хоёр улс харилцан хилээ хаадаг.
Тиймээс Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Булган боомт болон замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомт ажиллахгүй юм байна.
Харин төмөр замын болон агаарын шалган нэвтрүүлэх боомт хуваарийн дагуу ажиллах ажээ.
Б.Номин
URL: