2018 оны хувь төөргийн эргэлт

11 дүгээр сарын сүүл 12 сарын эхээр ирээдүйнхээ тухай бодох хамгийн тохиромжтой үе. Хэдийгээр олон хүмүүс зурхайд итгэдэггүй ч заримдаа эдгээр таамаглалууд нь гайхалтай үнэн байдаг! Бидний ихэнхийн хувьд гайхалтай жил болж өнгөрнө.

 15384

Үүнээс гадна зурхай танд чухал шийдвэр гаргахад тусалдаг. 

Харин та юу гэж бодож байна вэ? Одон орон судлал дэмий зүйл үү? Хэрэв та «тийм» гэж бодож байвал та хэвшмэл ойлголтоо орхиод өөрийн ордны зурхайг уншихыг санал болгож байна. Харин дараа нь зурхайн үнэн зөвийг мэдээд бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай!

Загас (02.19-03.20)

  • Та байгалаасаа мэдрэмжтэй, бүтээлч хүн. Заримдаа та өөрийгөө шантарсан, муу мэтээр мэдэрч юу ч хийж чадахаа болино.Та яг ийм зүйлтэй тулгарах үедээ  өөрийгөө бодитой биш байгаа гэдгээ санах хэрэгтэй. Зүгээр л таны хэт мэдрэмтгий, гайхашрал ихтэй байдал тань заримдаа нөхцөл байдлыг зөвөөр үнэлэхэд садаа болдог. Хэрэв та аливаа зүйлийг зөвөөр үнэлж дүгнэхийг хүсвэл: 2018 он таны хувьд бүхэлдээ маш амжилттай байх болно. Карьерын хувьд та жинхэнэ амжилтад хүрнэ.
  • Танаас шалтгаалах ганц зүйл бол сэтгэх арга барилаа өөрчлөх. Хэрэв та ямар нэгэн илүү төсөөлөл, сэтгэл санааны тогтвортой байдалтайгаар асуудалд хандвал танд маш олон боломжууд гарч ирнэ.
  • 2018 он таны хувьд өөрчлөлтийн жил байх болно гэдгийг өөрөө шийдээрэй. Өөртөө итгэ тэгвэл дэлхий ертөнц танд итгэх болно!

Хумх (01.20-02.18)

  • Бид бүгдийн мэдэж буйгаар хумхын ордны хүмүүс стандарт бус хүмүүс. Гэхдээ хэн ч тэдний сэтгэн бодох чадвар, том, жижиг асуудлыг ямар ч асуудалгүйгээр чигээ олох чадвартай гэдэгтэй маргахгүй. Иймээс таны ойр дотны хүмүүс танаас зөвлөгөө авдаг.
  • Гэхдээ анхаарал сэрэмжтэй байгаарай. Заримдаа хэт их бодох нь сайн биш юм. Яагаад гэвэл заримдаа зөвөөс илүүтэй хурд чухал байдаг. Цаг хугацаандаа гаргасан шийдвэр төгс биш ч «төгс» гэхдээ оройтсон шийдвэрээс илүү гэдгийг сана. Өөрийнхөө амьдралд хэт их төвөг бүү уд. Яг үнэндээ таны төсөөлж буйгаас амар!
  • 2018 он таны хувьд өөрчлөлтийн жил байх болно. Яг энэ жил таны хувьд шинэ, зөв зам эхлүүлэхэд тохирсон жил.
  • Энэ жил бүх зүйл байх ёстой газраа очих болно. Тогтвортой байдлаа орхиж өөрийн мөрөөдлийнхөө төлөө ажиллаж болох цаг ирдэг.
  • Хэрэв та илүү их амжилтын төлөө өөрийнхөө амьдралыг огцом өөрчлөхийг хүсвэл дараагийн жил яг л үүнд зориулагджээ!

Матар (12.22-01.19)

  • Та бол халамжтай, чин үнэнч хүн. Таныг аз жаргалтай байлгадаг зүйл бол таны ойр дотны хүмүүс аз жаргалтай байгааг мэдрэх. Яг энэ зарчим таны бусадтай харилцах харилцааг захирдаг. Гэхдээ энэ нь сөрөг талтай байх нь бий. Таны хэт их санаа тавих байдал хайртай дотны хүмүүст сонголт хийхэд садаа болно. Хүн хариуцлага хүлээж, өөрсдийнхөө шийдвэрийг хариуцаж сурах хэрэгтэй.
  • Заримдаа хүнд туслах хамгийн том арга бол – түүнд өөрийн гэсэн орон зай өгөх юм. Анхаарал халамж тавьдаг хүмүүстээ итгэж сур. Энэ нь тэднийг дэмжих хамгийн том арга.
  • Хэрэв та энэ зөвлөмжийг дагавал та дараагийн жилийн хоёрдугаар хагас гэхэд ойр дотны хүмүүсийнхээ амжилтаар бахархаад сууж байх болно. Та хараарай, таны дотны хүмүүс таны нүдэн дээр өөр хүмүүс болж эхэлнэ.
  • Харин та өөрөө өөртэйгөө нэгдэх цаг гаргах хэрэгтэй. Энэ жил зөвхөн таны жил байх болно. Матарын ордныхны хувьд 2018 он тайван, амар амгалан, сэтгэл зүрхээ цэгцэлсэн жил болох болно.

Нум (11.22-12.21)

  • Та үргэлж олон талын хүн байсан. Сүүлийн үед таныг юугаар ч гайхшруулж чадахгүй гэж та бодож байна уу? Тэгвэл үгүй. Таны мэдрэмж таныг хууран мэхэлж байна, харин таны бодол санаа хэт их амбицаар хөтлөгдөж байна.
  • Тайвшир. Та өөрөө өөрийгөө өөр талаас хар. Бүх зүйл сайхан байна, тийм үү? Та аль хэдийн маш урт замыг туулсан. Тиймээс та амжилт  утга учир агуулдгаас гадна та түүнд хэрхэн хандаж байгаа хандлага чухал гэдгийг санах хэрэгтэй.
  • Ирээдүйнхээ төлөө санаа зовохоо боль – бүх зүйл сайхан болно! Та юуг даван туулснаа сана, энэ нь танд олон олон жил цааш үргэлжлүүлэн хийхэд эрч хүч хайрлана. Зүгээр л өөрөө өөртэйгөө ярилц. Тэгээд бүх зүйл гайхалтай гэдгийг ойлгох болно.
  • Дараа жил таныг маш олон шинэ сорилт, шинэ зорилтууд хүлээж байна. Та маш ухаантай, хүчтэй хүн. Та хэдийгээр үүнийг мартдаг ч гэсэн од эрхэс таныг өндөрт гялалзсаар байх болно гэжээ.
  • 2018 он бол таныг шалгасан жил байх болно: «Өөрийнхөө юу чаддагийг харуул!». Энэ жил та маш их ажиллаж, энд тэндгүй «гал унтраах» болно гэдэгт бэлтгэлтэй байгаарай. Эцсийн эцэст таны энэ их хичээл зүтгэл танд шинэ ялалтыг авчирна.

Хилэнц (10.23-11.21)

  • Та мөрөөдлийнхөө араас агнадаг шуналтай анчин. Заримдаа та өөрийгөө дарж, өөрийнхөө том хүсэл мөрөөдлийг эргэн харах хэрэгтэй. Магадгүй газарт бууж ирэх цаг болсон байх?
  • Та дараагийн жилийг даван туулснаар таны үг, үйлдэл таны эргэн тойронд байгаа хүмүүст маш том нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгоно. Та үүний тухай хэзээ ч бодохгүй байсан байх, гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол үнэн.
  • Энэ жил та маш олон алдаа хийсэн. Тиймээс эдгээр алдаануудаа дараа жил засахыг хичээ. Та өнгөрсөн алдаагаа анхаарч, ухаарч эхэлсэн үед өсөж дэвжиж эхэлнэ.
  • Хэрэв та бидний өгсөн зөвлөгөөг дагавал 2018 он таны хувьд сэргэлт хийсэн, өөрийгөө дахин шинээр ачаалсан жил болох болно.
  • Дараагийн 12 сарыг өөрийгөө хэр өндөрт гарч чадах бол гэдгийг шалга!

Жинлүүр (09.22-10.23)

  • Бүх зүйл гэрлийн хурдтайгаар өөрчлөгдөж байгаа мэт санагдаж байна уу? Гүнзгий амьсгаа ав. Бүх зүйл сайхан болно.
  • Хамгийн гол нь бүү сандар. 2018 онд таныг маш олон шинэ асуудлууд хүлээж байна. Гэхдээ эдгээр асуудалд хандах хандлагаа өөрчил. Асуудлыг шийдвэрлэх гэж бүү яар, танд хангалттай цаг хугацаа байна. Өөрийнхөө зөн совинд итгэ, юунд ч яарах хэрэггүй. Бүх зүйлийг тунгаан бодоход өөртөө цаг өг, дараагаар нь хөдөлж эхэл.
  • Таныг маш олон өөрчлөлтүүд хүлээж байна. Айх хэрэггүй. Өөрчлөлт танд шинэ амьдрал, шинэ боломж, шинэ туршлага авчрах болно. Жинлүүрийнхний хувьд энэ он дурсгалтай жил болж өнгөрнө. Учир нь маш олон үйл явдал болно, бараг бүх үйл явдал эерэг байх болно!
  • 2018 он дуусах үед та түүнийг орхиж явахаас харамсах болно гэдгийг хараарай!

Охин (08.23-09.22)

  • Хүмүүс таныг тайвшир, санаа зовох хэрэггүй гэж хэлэх үед та тэднийг юу хэлээд байгааг ойлгодоггүй. Яаж санаа зовохгүй байж болох юм бэ? Үгүй, та санаа зовох хэрэгтэй. Өөр ямар аргаар та бүгдийг хяналтдаа байлгаж чадах юм бэ?
  • Гэхдээ яг үнэндээ энэ бол тийм биш. Маш олон зүйлийг хянаж болно. Эн э таны хийж чадах хамгийн шилдэг зүйл. Гэхдээ зарим үед хяналт тавихын тулд тавин явуулах хэрэг гардаг.
  • 2018 онд таны хяналт тавьж чадахааргүй нөхцөлүүдийг амьдрал танд өгөх болно, Тиймээс өөрийгөө суллах цах болсон.
  • Энэ энд охины ордныхон удаан хугацаанд зүүгдэж байсан зүйлээ тавин явуулах болно. Та өөрийнхөө эрх чөлөөтэйг мэдэрнэ. Энэ жил таны хувьд жинхэнэ эрх чөлөөтэй байх жил болно. Шинэ амьдралд тавтай морил.

Арслан (07.23-08.22)

  • Та өөрийгөө сайн найз нөхөд, бат бэх гэр бүлээр хүрээлүүлсэн. Жил ирэх тусам өсөлт дэвшилт ирнэ, гэхдээ танд ямар нэгэн зүйл дутаад байгаа мэдрэмж төрдөг.
  • 2017 оны сүүл 2018 оны эхлэл тайван байна. Таныг хайрлаж буй хүмүүс хүрээлж, арслангийн ордны хүмүүс тав тухыг мэдрэх болно.
  • Гэхдээ таныг ямар нэгэн зүйл дутагдаж байгаа мэдрэмж залхаах болно. Магадгүй та хуучны найзтайгаа уулзаагүй удсан байх. Эсвэл холын хамаатнуудаа мартсан уу?
  • Ямар ч тохиолдолд 2018 он таны хувьд мартагдсан зүйлийг эрэн хайсан жил байх болно. Гэхдээ бүү санаа зов. Хайж байгаа хүн үргэлж олдог.
  • Шинэ ажил, романтик адал явдал, сонирхолтой амралт. Жинхэнэ адал явдалд бэлд!

Мэлхий (06.22-07.22)

  • Заримдаа танд бүх зүйл хэтэрхий хурдан болж өнгөрч байгаа мэт санагддаг. Та ямар нэгэн зүйлийг үлдээгээд байгаа юм шиг мөн яг одоо болж буй зүйл дээр төвлөрч чадахгүй байдаг. Та заримдаа яг одоо болж буй зүйл хамгийн чухал гэдгийг мартдаг.
  • Та үүнийг өнгөрснөө бодохоо болих хэрэгтэй тэмдэг хэмээн бод. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж ирээдүйдээ санаа зоволтгүйгээр одоо цагт анхаарлаа хандуул. Та амьдралд анхаарал сэрэмжтэй, тайван хандах тусам таны амьдралд дуурсагдах гайхалтай мөчүүд ирэх болно.
  • Жилийн эхэнд мэлхийн ордынхны хувьд ачаалалтай байх болно. Тун удалгүй таны амьдрал шинэ чиглэлд явна. Муу зүйл битгий бод, үргэлж сайн сайхныг бод.
  • 2018 он таны хувьд бүгдийг шинээр, зөвөөр эхлэх боломж олгох жил. Цаг хугацааны дарамт танд нөлөөлөхийг бүү зөвшөөр. Өнөөдөр, танд байгаа амьдралаа үнэлж сур! Тэгвэл энэ он таны хувьд мартагдахааргүй он жил болж өнгөрнө!

Ихэр (05.21-06.20)

  • Таны найз нөхөд тан руу хүссэн үедээ залгаж, танд сэтгэлээ онгойлгож чаддаг. Та хүмүүст тэднийг сонсож, тэдэнд туслах өвөрмөц шинж чанартай. Энэ бол маш авууштай, үнэ цэнэтэй чадвар.
  • Гэсэн ч 2018 онд анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Хүний асуудлыг өөртөө бүү шингээ. Өөрийгөө мартаж болохгүй!
  • Ирж буй онд та өөрийгөө үл тоомсорлож болохгүй гэдгийг ойлгоно. Өөртөө анхаарал хандуулах нь эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг. Таны нүд төсөөлж ч байгаагүй, анзаарч ч байгаагүй асуудлуудыг харж эхэлнэ.
  • Энэ он таны хувьд өсөлт дэвшилтийн жил болох болно!

Үхэр (04.20-05.20)

  • Амьдралд бүх зүйл төлөвлөгөөний дагуу явахад та үнэхээр дуртай. Та хөдөлгөөнгүй, бат бөх. Танд ямар нэгэн зүйл таалагдахгүй бол таныг хэн ч хий гэж шаардаж хийлгэж чадахгүй. Та өөрийнхөө үзэл бодлыг хүнд зөвөөр илэрхийлж юу хүсэж, юу хүсэхгүй байгаагаа ойлгуулж чаддаг.
  • Танд амьдрал энэ онд юу ч өгч байсан та өөрөө өөртөө үнэнч хэвээр үлдэх хэрэгтэй.
  • Үхэрийн ордынхныг маш олон шинэ нээлтүүд хүлээж байгаа. Шинэ зүйлээс бүү ай, удахгүй та хувь заяаны бэлгүүдэд дасах болно. Гэхдээ нэг нөхцөл байна: та дэлхий ертөнцийг ердийнхөөсөө илүү эрэлхийлэх ёстой. Тэр дунд танд хэрэгтэй маш олон боломжууд бий.
  • Өөрөө өөрийнхөө зүрх сэтгэлийг сонс, хайртай хүмүүсийнхээ зөвлөгөөг дага.
  • 2018 оны тэргүүлэх зорилгод өөрийгөө тавь. Өөрийгөө сонсож, өөртөө итгэх хэрэгтэй!

Хонь (03.21-04.19)

  • Хонины ордныхны өрсөлдөөнт чанар 2018 онд сулрахгүй. Харин эсрэгээрээ өндөр үр дүн, сайн дүн, том амжилтууд хүлээж байна.
  • Та хийж буй бүх зүйлдээ шилдэг байхыг хичээдэг. Энэ жил таны жил байх болно. Таны үр дүнг хараад бүх хүн таны зөв байсан гэдгийг ойлгох болно!
  • Хэлж буй зүйлээ анхаар. Таны хэлж буй бүхий л зүйлийг эргэн тойрны хүмүүс тань анзаарах болно. Учир нь бүгд таны амжилтад атаархах болно. Аз жаргал үргэлж дотны найз нөхдийн хүрээллийг нариййсгахад хүргэдэг.
  • Хониныхны хувьд энэ жил үнэхээр аз жаргалтай жил болох болно. Хэрэв та үерхэж байгаа бол таны хайр улам бадрах болно. Хэрэв та ганц бие бол та хостой болох бүрэн боломжтой. Өчигдөр бүтэхгүй санагдаж байсан зүйл өнөөдөр бүтэх болно. Учир нь та өөрөө өөрийгөө халамжлах цаг зав гаргаж чадна!
Posted by: Өөдөө
http://www.lady.mn/?p=17605

URL:

Сэтгэгдэл бичих