Метронд зодолдсон монгол залуусыг саатуулжээ
Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Япон улсад монгол иргэд хоорондоо зодолдсон гэх мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газар Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан албан ёсоор тодрууллаа.
Токио хотын Кита дүүргийн Акабанэгийн Цагдаагийн газрын мэдэгдсэнээр өнгөрөгч Бямба гараг буюу 12 дугаар сарын 2-ны өдрийн 19:20 цагийн үед Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд монгол иргэд танхайрч, хоорондоо зодолдсон хэрэг гарсан бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан үндэслэлээр Монгол Улсын 2 иргэнийг саатуулаад байгааг мэдэгдэв.
Хувь хүний нууцыг хамгаалах үүднээс саатуулагдсан иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй болно.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
URL: