Ж.Батзандан Германд очиж Б.Хурцын талаар материал цуглуулжээ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилогдохтой холбоотойгоор Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг АН-ын бүлгээс гаргаад байгаа юм. Түүнчлэн Нийтийн сонсгол зохион байгуулах Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хуралдах байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар хойшилсон. Тодруулбал, Ажлын хэсгийн гишүүд гадаадад ажиллаж таарчээ.
Тэгвэл маргааш /2017.12.05/ Нийтийн сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд бүрдэж, хуралдахаар болсон байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Германд очиж Дамирангийн Энхбат агсны гэр бvлийнхэнтэй уулзаж өргөдөл гомдлыг нь хvлээж авлаа. Мөн Б. Хурц Европын холбооны орнуудаас яагаад хөөгдөж, зугтааж явсан талаарх мэдээлэл, материалуудтай ч танилцлаа” гэв.
Эх сурвалж: www.polit.mn
С.САРУУЛ
URL: