Манай иргэдийн хамгийн үзэн яддаг юм нь Монголчууд, Монгол улс

15357
Манай иргэдийн хамгийн үзэн яддаг юм нь Монголчууд, Монгол улс
Тэгээд л монголчууд бие биенээ ялихгүй юмнаас болж алчих гээд байдаг, байнга хорлодог, хялайдаг, дотроос нь бүр асар их үзэн ядалт багтаж ядан, тэсэрчих гээд дэлбэрчих гээд байдаг. Тийм болоод л Монгол улс зүрх зүсэгдэм шимширмээр, нүд хальтирмаар болчихсон байгаа. Аугаа их үзэн ядагчдын хохирогч болсон улс л ийм байдалд орно.
Японд нэгийгээ туйлын харгис хэрцгийгээр зодсон, хоюулаа нийлж зөвхөн тархи толгой руу нь хүч мэдэн өшиглөх манай хоёр иргэн яг л зоопаркаас алдагдсан галзуу араатнууд. Ямар аймшигтай их үзэн ядалт вэ? Юу боллоо гэж тэр вэ? Бас л хүндэлсэнгүй гэж тэр үү. Эднийг жигшнэ үү гэхээс, юуг нь хүндэтгэх юм бэ? Гадаадынхныг үзвэл долигононо, айна, ялангуяа хятад гэхээр ухаан алдчихдаг болоод байгаа, эсвэл айгаад, эсвэл хайрлаад.
Тэнд дэнша галт тэрэг яг тодорхой минут секүндэд ирж, хашлаганы завсарт хаалга нь өчүүхэн зөрүүгүй таарч зогсдог, тодорхой хэдхэн минут тутамд дараагийнх нь ирдэг. Гэтэл энэ зэрлэгүүд хотын тээврийн сүлжээг саатуулжээ. Манай гайтай хөөтэй, буг чөтгөр шүглэсэн, шуналдаа солиорсон иргэдээс болж, дэлхий сөнөж ч мэднэ. Нэг жишээ хэлэхэд, Хойд Солонгос, Иранд нууцаар уран нийлүүлсэн ч юм шиг сураг дуулддаг.
Цыган мэт тарсан монголчууд дэлхийн хаана ч муу бүхнийг үйлдэж явна. Хаана ч хичнээн ч байсан сайн сайхан нөлөөг авах нь нэн хангалтгүй л юм билээ. Энд байгаа нь ч гадарлах хэлээрээ даян дэлхийн сошл сүлжээ, форум, комментын орон зайд жигтэйхэн идэвхтэйгээр тэнэг мунхаг юм бичиж бузарлаж байдаг. Монголчууд бол дэлхийн хамгийн муу муухай, тэнэг маанаг, адаг шаарууд юм гэж ойлгуулахыг үхэлдэн хичээгчид юутай ч олон юм. Тэд сайн юмыг өөчлөх гэж ядна, муу бүхнийг өмөөрөх гэж ядна. Тэднээс болж Монголын гайгүй иргэдийг бас л урвагч хулгайч, тэнэг маанаг биз гэж хүлээж авах хандлага ч гадаад ертөнцөд ихэсч байна.
Удахгүй зодуулсан залууг цаазаар яв, зодсон залуусыг баатрын ёсоор хүлээж авна гэсэн олон нийтийн хөдөлгөөн өрнөх биз ээ. Бүгд өөрчлөгдөхгүй бол үхэл мөхлийн мууг үзэж дуусахаас өөр ямар ч ирээдүй алга. Эгэл иргэн нь ч, иргэдийн гаргууд урвагч хулгайч гэж шүтэж гаргаж ирсэн дарга нар нь ч, аль аль нь болохгүй байна, бүтэхгүй байна.
Ч.Мөнхбаяр
Эх сурвалж: Sonin.mn
http://sonin.mn/news/easy-page/85042

URL:

Сэтгэгдэл бичих