Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан
Үнэмлэхүй ялсан МАН-ын энэ дөрвөн жилд АН-ын засаглалтай ганц аймаг бол Завхан. Төрийн банкны гэгддэг Д.Батсайхан бол Завхан аймгийн ХААН банкинд ажиллаж байгаад Петер Морроуд “тоогдон” төв банкиндаа ирсэн юм. Улмаар Төрийн банкны гүйцэтгэх захирал хийж байгаад Завхан аймагтаа УИХ-ын тойрог горилон эрхэлсэн ажилаа ундуй сундуй орхиод арилсан. Харамсалтай нь, түүнд улстөр хатуу гэдгээ харуулж, төрсөн нутагт нь тойрог олдолгүй Зи-гийн хүн болох З.Нарантуяад бүхнээ алдсан. Нэгэнт ажлаа хүлээлгэн өгсөн, тойроггүй хаягдсан хүнд Завхан аймгийн Засаг даргад санаархахаас өөр зам үлдээгүй. Намдаа гомдолтой, нутагтаа ч шуналтай ирсэн Д.Батсайхан 2020 оны сонгуульд тэнгэр мэт өндөр хүсэл тачаалтайгаар аймгийн Засаг даргын ажлаа эхэлсэн хэрэг. Түүний анхны “зарлал” Завхан аймгийн Загастайн давааны 67 км авто замыг нутгийн зон олны хандиваар засварлана гэсэн явдал. Загастайн даваа өнөөдөр засагдсан уу засагдсан. Гэхдээ Засгийн газар төрийн ажлын үндсэн үүргийнхээ дагуу оройтож шийдвэрлэгдсэн хөрөнгө санхүүгийн асуудлынхаа ард гарангуут л Завхан аймгийн төрийн өмчит АЗЗА-гаар ажлыг дуусгасан. Чухамдаа Ж.Эрдэнгэбатын Засгийн газар буюу тэр дунд Завханаас олонтаа төрийн түшээ болж өнөөдөр ч нутгаараа овоглож явдаг ардын намын лидер эмэгтэй Д.Оюунхорол хөөцөлдөж явж, хөрөнгө санхүүг шийдсэнийг салбарын сайд Д.Ганбат Д.Батсайханыг “зэмлэсэн” албан тоотдоо өгүүлсэн байгаа. УИХ-ын сонгуулийн дүн долдугаар сарын 1-нд гарсан гэж үзвэл наймдугаар сарын 25-нд гэхэд төсвийн тодотголоор МАН Загастайн давааны ажлын санхүүжилтийг шийдэх хүртэлх нүд ирмэм богино хугацааг л АН-ын Д.Батсайхан ашиглаж, худал хийрхэж амжиж байгаа юм шүү дээ. Энэ хооронд тэр ард түмнээс цуглуулсан хууль бус хандиваар замын дэржигнүүрийг л хуссан байсан. Ажил хийсэн болж тоглосон амтат дүрээ тэр дор нь хаяхыг хүсээгүй Д.Батсайхан аймгийн Засаг даргийн ажлын тайландаа ч одоо “Загастайн давааг би зассан, би зассан…” гэж саваагүй мэлхийн үлгэрийг санагдуулам хашгирсаар байна.
Төр төмөр нүүртэй шигээ бас буруу хуудууг харах нүдтэй болохоор худалч Д.Батсайханыг “зэмлэсэн” Д.Ганбат сайдын албан тоот есдүгээр сарын 1-нд гарчээ. Үүнд “Тухайн чиглэлийн автозамд хийсэн ажлын тоо хэмжээ болон төсөвт зөрүү гаран замын чанарт нөлөөлөн захиалагч, гүйцэтгэгч талуудад үл ойлголцол, маргаан үүсэх учир хандивын талаарх хууль бус, төрийн ажлын өмнүүр дур мэдэн орж, нэр сүр хөөцөлдөн захирамжуудаа цуцал… ” гэсэн утга бичжээ. Бичиг хүргэгдсэний маргааш буюу есдүгээр сарын 2-нд Д.Батсайхан “Яамнаас наймдугаар сарын 25-нд ирсэн бичгийн дагуу ажлыг АЗЗА-д шилжүүлэн, дур мэдэн, хууль зөрчин хандив цуглуулан ажил эхлүүлэх захирамжуудаа цуцалсан…” гэж “нүгэлээ наманчилжээ”. Төр ажлаа хийгээгүй бол, хөрөнгө санхүүг нь төсөвийн тодотголоор шийдвэрлэн Загастайн давааг засварлаагүйсэн бол худалч П.Батсайханы дэржигнүүрийг нь хуссан зам хаврын ханзарсан цас, зуны бороонд идэгдээд өдийд яг хуучиндаа очих байсан. Ингэсэнсэн бол харин худалч Д.Батсайханы үнэн нүүрийг ард түмэн үнэн тодоор таних байжээ. Гэтэл өнөөдөр ч төрийн ажлыг өөрөө хийсэн болж дүр эсгээд явахаасаа ичих нүүр түүнд алга.
Д.Эрдэнэбатын Засгийн газрын нэг ажлын үр дүн болох Тосонцэнгэл Улиастай чиглэлийн замыг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлсэн нээлтэд сайд Д.Ганбат МNB-гээр хөрөнгө оруулалт, төсөвт төлөвлөгөөг тайлагнаж байхад мань Д.Батсайхан “Завханчууд бид өнгөрсөн жил өөрсдийн хүчээр замаа зассан бол одоо аймгийн төвөө хатуу хучилттай болгож байна…” гээд хээв нэг Засгийн газрын ажилд эзэн суун ярьж зогссон хэвээр байх нь завханчуудийг нүд балай, чих дүлий гэж дорд үзэх, эсвэл төрөлхийн худалч, бүр 2020 оны сонгуульд хэт улайран яарч буйн илрэл. Орон нутгийн сонгуулийн өмнө хийсэн ажилтай, хэлсэн үгтэй харагдах далд санаагаар худал хэлж, хүний хийсэн ажлыг хулгайлж яваа ч хожмын үйл хэрэгтээ чөдөр зангидаж явааг нь хутагт хувилгаадын нутгийнхан мэдрүүлэх биз. АН-ынхны дэргэд дэндүү хүн чанартай, хэлбэр хөөцөлдөж ажилладаггүй, улстөрждөггүй гэгддэг МАН-ынхан ганц “цэнхэр” засаглалтай Завханд Д..Батсайханыг арай л хэтэрхий давраагаад байгаа биш үү?
http://shuurhai.mn/n/201
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ажил хийсэн хүн ийм л байдаг стр төлөвлөгөө гэж энэ шүү дээ хха ажлын үр дүнд сэтгэл хангалуун бна ццашлаад улам ихийн хийгээрэй
zail