Гадаад байгаа Монголчуудыг Монголын хөгжилд ашиглая
Гадаад байгаа Монголчуудыг Монголын хөгжилд ашиглая
\Ажил хэрэгч санал\
…Аливаа улс орны хѳгжлийн хүнд хэцүү үед гадаадад цагаачлан гарсан иргэд нь ѳѳрсдийгѳѳ тодорхой түвшинд хѳгжүүлж чадаад, тэрхүү чадвар боломжоо эргээд эх орныхоо хѳгжилд зориулан хамтдаа хѳгжлийн ѳндѳр түвшинд хүргэсэн түүхэн баримтууд зѳндѳѳ бий. “Жалгын сэтгэлгээнээс дэлхийн сэтгэлгээ” рүү хѳрвѳх нь тухайн улс орныг дэлхийн ѳндѳр хѳгжилтэй орон болгож үсрэнгүй хѳгжихѳд хамгийн сайнаар нѳлѳѳлнѳ. Материаллаг бүтээгдэхүүний экспортоос техник, технологийн экспорт руу шилжихэд оюун санаа болон бүтээлч сэтгэлгээний экспорт шууд дагалдаж орж ирэх боломжтой. Монгол Улсын Ерѳнхийлэгч Х.Баттулга “Гадаадад байгаа монголчуудыг Монголын хѳгжилд ашиглах” санаагаа илэрхийлсэн нь бидэнд ихээхэн найдлага тѳрүүлж байна. Сүүлийн жилүүдэд АНУ дахь дэлхийн боловсролын “бренд” болсон Харвард, MIT, Стэнфорд зэрэг сургуулиудад хятад залуус маш олноор суралцаж, АНУ дахь “Үл хѳдлѳх хѳрѳнгѳ” ийн, “Аялал жуулчлал” ын бизнест болон худалдааны эргэлтэд хятадууд оролцоогоо ихэсгэж байгаа нь “шоолж инээлдэх” үзэгдэл яав ч биш.
Хэдийгээр яг бодитой судалгаа гаргах амаргүй ч ГХЯ-наас гаргасан мэдээллээр 130 000 орчим монголчууд гадаадын улс орнуудад суурьшин амьдарч байгаа ба Ѳмнѳд Солонгос, АНУ д олонхи нь байгаа гэж үздэг аж. “Хѳгжлийн замаар” ТВ нэвтрүүлгийн 55 дугаар бэлтгэх гэж, мѳн “Шинэч” сэтгүүлийн 2 дугаарын мэдээлэл бэлтгэх гэж АНУ д монголчууд олноор суурьшсан Бостон, Нью Йорк, Вашингтон ДС, Чикаго, Денвэр, Сиэтл, Сакраменто, Сан-Франциско, Лос-Анжелэс, Лас-Вегас, Салт–Лайка зэрэг хотуудаар машинаар нийтдээ 200 орчим хоног зарцуулан 6 удаа бутэн тойрч, олон зуун монголчуудтай уулзан санаа бодлыг нь сонсож, ажил амьдралтай нь танилцан, хамтарч ажиллаж байсныхаа хувьд ѳѳрийн саналаа хуваалцахыг хүслээ. Энэ ажлын хүрээндээ АНУ д ажиллаж, амьдарч буй монголчуудын талаарх судалгаа мэдээллийн багц \дата болон статистик\ийн 50 орчим хувийг гадарлах болсон билээ.
АНУ д одоогоор 400 орчим Монгол эзэнтэй бизнесүүд бий болж \энэ тоо ѳдрѳѳс ѳдѳрт нэмэгдсээр буй\ , 100 гаруй эрдэмтэд судалгааны ажлууд хийн \үүн дотор дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буй судалгааны ажлууд ч байгаа\, мэдээллийн технологийн салбарт 200 орчим залуус ажиллаж \Microsoft, Google, Facebook, Amazon, Apple, Yahoo, Intel д ажиллаж буй залуус улам олширсоор буй\ байгаа тѳдийгүй АНУ д тѳрж ѳссѳн олон залуус уран гулгалт, гимнастик, бѳхийн тѳрлүүд, усанд сэлэлт, жүжиг, бужгийн тѳрлүүдээр олимп, дэлхийн болон муж Улсын хэмжээнд аварга болж тодрон гарсаар байна. Энэ бага үзүүлэлт биш ээ. Үүн дээр АНУ ын их дээд сургуулиудад амжилттай суралцаж, тѳгссѳнийхээ дараа нэр хүндтэй томоохон байгууллагуудад ажиллаж буй залуусыг нэмбэл… Ѳндѳр хѳгжилтэй орнуудад ѳѳрсдийн зардлаар, ѳѳрсдийн чадал боломжоо дайчлаад ѳѳрсдийгѳѳ хѳгжүүлж буй ийм монголчууд жинхэнээсээ БАЯЛАГ болон тѳлѳвшиж байна. Харин тэднийг МОНГОЛЫН БАЯЛАГ болгон хувиргах цаг нь болжээ.
Нэг. ТЭДЭНД БАЙГАА ДАВУУ БОЛОМЖУУД:
-Тэд тухайн орныхоо хууль дүрэм журмыг ягштал мѳрддѳг. Маш тодорхой, ойлгомжтой стандарт хийгээд хууль дүрэм журмууд тэднийг ийн сургадаг. Тэд жолоо барьж яваад дүрэм зѳрчвѳл цагдаатай тохиролцох тухай огт бодохгүй. Тэд дүрэм зѳрчсѳнийхѳѳ тѳлѳѳх торгуулиа хугацаанд тѳлдѳг. Хичнээн маргалдаж заргалдлаа ч “Шүүхийн шийдвэр” бол эцсийн шийдвэр гэдгийг хүлээн зѳвшѳѳрнѳ. Амьдран суугаа байрныхаа болон нэмэлт зардлуудын мѳнгѳѳ яг л хугацаанд нь тѳлдѳг. Эс тэгвэл гарын үсгээ зурсан гэрээнийхээ үүргийн дагуу, ямар ч тайлбаргүйгээр байрнаасаа хѳѳгдѳж гарна гэдгээ сайн мэднэ.
-Tэд ажил хѳдѳлмѳрийг маш сайн хийж сурцгаасан. Бусдын удирдлага дор ажиллаа ч, ѳѳрийн бизнесээ босголоо ч ажил үйлчилгээ эрхлэхэд 2 гол дүрэм үйлчилдэг. 1. Үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа. 2. Үйлчилгээний чанар. Тийм болохоор ѳѳрѳѳр нь үйлчлүүлж байгаа хүний ѳѳдѳѳс байнга инээмсэглэж, хэрвээ ажлыг нь голох юм бол уурлаж хашгирахгүйгээр дахин хийнэ, эсвэл дахин ийм алдаа гаргахгүйн тѳлѳѳ хичээнэ. “За сүртэй ш дээ”, “Чи муу юу юм бэ?”, “Авбал ав байвал бай!” хэмээн хэлэх бүү хэл бодож ч зүрхлэхгүй. үйлчлүүлэгчээ баян ядуу, мѳнгѳтэй мѳнгѳгүй гэж ялгахгүй.
-Tэд мѳнгѳний үнэ цэнийг маш сайн мэддэг болцгоосон. Шударгаар хѳдѳлмѳрлѳж олсон мѳнгѳ ямар их үнэ цэнэтэй болохыг тэд сайн мэддэг. Авч буй хѳдѳлмѳрийн хѳлс нь амьдралд нь хүрэлцдэг болохоор тэд хэн нэгэнд авилгал ѳгѳх, хэн нэгнийг зальдаж луйвардах талаар боддоггүй. Бүгдээрээ адилхан түвшинд хүрээд ирэхээр бие биедээ атаархаж хорсох, гомдоллох зүйлгүй. Хѳлсѳѳ дуслуулж олсон мѳнгийг дэмий зүйлд үрэх дургүй, зайлшгүй хэрэгцээндээ зарцуулдаг. Мѳнгийг шударгаар хѳдѳлмѳрлѳж олж байгаа болохоор айж ичих зүйл огт үгүй, хүмүүс рүү бардам харж инээмсэглэнэ.
-Тэд цаг хугацааны үнэ цэнийг мэддэг. Цагаар цалинждаг болохоор тэд цаг хугацааны үнэ цэнийг маш сайн мэдэрдэг. Хийж буй ажлууд нь цаг хугацаагаар хэмжигддэг болохоор залхуурсан эсвэл тѳвѳгшѳѳсѳндѳѳ хийх ажлаа хойш тавьдаггүй. Бүх л зүйл товлосон цаг хугацаандаа тѳлѳвлѳснѳѳр хийгдэж байх нь амжилтын тулгуур гэдгийг маш сайн ойлгосон байдаг. “Яг одоо уулзья”, “Одоохон хүрээд ир ээ шил юм хувааж ууя”, “За за тѳвѳг л байна, наад ажлаа дараа болоо” гэхчилэнгээр цаг хугацааны баримжаагүйгээр бие биенээ уруу татах нь бага даа. Тэд амралтын ѳдрүүдээр гэр бүлдээ бүх цагаа зарцуулдаг болж байгаа. Их ажиллаад ядрахад гэр бүл нь хамгийн сайн ар тал.
-Тэд эх орондоо маш их хайртай хүмүүс. Харь газар цагаачилж амьдрахдаа эргээд очих ЭХ ОРОН гэдэг ямар их ѳмѳг түшиг байдгийг тэд амьсгалаараа, амьдралаараа, зүрх сэтгэлээрээ мэдэрсэн хүмүүс. Тэд энэ оронд ажиллаж амьдрахад ѳѳртѳѳ итгэлтэй, сэтгэлийн дарамт айдасгүй, амар амгалан амьдрах стандартууд болон нийгмийн халамж үйлчилгээг харж эдэлж мэдрэх бүрдээ “Монголд минь ийм байж яагаад болдоггүй юм бол?” хэмээн заавал боддог, бас шаналдаг. Тийм болоод тэд Монголын улстѳрийн ѳнѳѳгийн байдлын сайн муу талуудыг ѳѳр хоорондоо дандаа хэлэлцэж байдаг юм. Учиргүй “Би эх оронч хүн” гэж цээжээ дэлдэхгүй ч, нэгэн ѳдѳр хүлэг морь шиг үүрсэж янцгаан байж буцаж очих эх орноо зүүдэндээ манаж байдаг юм.
Хоёр. ТЭДНИЙГ ХЭРХЭН АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?
-Гадаадын үлс орнуудад амжилттай бизнес эрхэлж буй монголчуудаа БАЯЛАГ БҮТЭЭГЧИД хэмээн үнэлж, ирээдүйд тѳрѳх тэр бумтангуудаа ХѲРѲНГѲ ОРУУЛАГЧИД хэмээн харах алсын хараатай МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО-ыг бий болгох хэрэгтэй байна. Монголын Жижиг Дунд Бизнес эрхлэгчидээс гадаадад амжилттай бизнес эрхэлж буй монголчуудтай хамтран ажиллаж, ѳргѳжин хѳгжих боломжийг нь нээж ѳгѳх хэрэгтэй байна. Жижигхэн зах зээлтэй Монголдоо ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳн зодолдож байснаас, ѳндѳр хѳгжилтэй орнуудад бизнесээ хѳгжүүлэх нь гаднаас валютын урсгалыг бий болгох боломж юм. Бид дэлхийд гарч байж л хѳгжинѳ, ѳѳр сонголт үгүй.
-Гадаадад ажиллаж амьдарч, бизнес эрхэлж буй монголчуудаа Монголдоо бизнес болон ажил, үйлчилгээ эрхлэх боломж олгох МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО хэрэгтэй байна. Тэднийг дагаад бизнесийн соёл, ажил үйлчилгээний чанар, бүтээлч сэтгэлгээ бий болно. Тэдний тѳслүүдийг анхааран судалж боломж олгох аваас ѳѳрсдийн сурсан стандарт, технологи аргачлал, чанар, ажиллагааны аюулгүй шаардлагууд, цалин хѳлсний системүүдийг нэвтрүүлж чадна. Тэдний Монголын нийгэмд бий болгох харилцааны болоод амжиргааны соёлыг ч мартаж болохгүй. Тэдэнд олгох боломжууд, бага хувийн хүүтэй зээл, татвар гаалийн хѳнгѳлѳлтүүд нь Монголын бизнесийн соёл болон хѳгжилт томоохон ѳѳрчлѳлтүүдийг авч ирнэ гэдэгт би итгэлтэй байгаа.
-Гадаадын улс орнуудад судалгааны ажил эрхэлж, нээлт хийж буй эрдмийн ѳндѳр зэрэглэлтэй эрдэмтэдтэй хамтран ажиллах МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО хэрэгтэй байна. Эхний удаад тэднийг албадан авчрахгүйгээр тодорхой салбаруудын бодлого тѳлѳвлѳлт, хѳгжлийн чиг баримжаа, аргачлал дээр ЗѲВЛѲН ТУСЛУУЛАХ хэлбэрээр ажиллуулж болно. Мѳн тэдний амжилттай ажиллаж буй Эрдэм Шинжилгээний байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагааг ч мартаж болохгүй. Адил чиглэлээр судалгааны ажил хийж буй эрдэмтдийн баг бүрдүүлж тодорхой хугацаанд Монголдоо судалгаа хийх боломжийг ч олговол зүгээр. Бид статистик дээр түшиглэсэн судалгаагүйгээр цаашаа хѳгжих боломжгүй. Эс тэгвэл Тѳрийн ордондоо “гал тахиж”, хэн нэгэн сайд нь тооны бэлэгдэл ярин солиорч, иргэд нь “Аз аз бурзай” хэмээн бичиж, түүнийгээ бусдад түгээн уриалж суудаг хошин шог тасрахгүй.
-Дэлхийн бизнесийн хѳгжлийн чиг хандлагыг Мэдээллийн Технологийн компаниуд тодорхойлж эхэлж байгаа энэ үед гадаадад амжилттай ажиллаж байгаа инженер залуусаа дэмжиж хамтран ажиллах МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО шаардлагатай болж байна. Монголдоо “Мэдээллийн Технологийн Үндэсний Тѳв”- ийг тэдний тусламжтайгаар хѳгжүүлж 1. Мэдээллийн дата багцыг бүрдүүлэх 2. IT инженер залуус хамтдаа үйлдвэрлэл явуулах боломжийг бий болгох 3.Монголын ѳсвѳр насны хүүхэд залууст код бичиж сурах улмаар софтвэйр программууд дээр ажиллаж сургах сургалтын тѳвийг хѳгжүүлэх нь ашигтай шийдэл мѳн. Ийм тохиолдолд гадаадад ажиллаж буй IT инженэр залуус Монголын хѳгжилд, бизнесийн хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж чадна хэмээн би итгэж байна.
-Гадаадад тѳрж ѳссѳн монгол хүүхдүүдээ дэмжиж, ийм залуусыг Монгол орон руу нь татах МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО хэрэгтэй байна. Ѳндѳр хѳгжилтэй орнуудын боломж дээр монгол генийн чадварыг хослуулан Тив, Дэлхийн Олимпод оролцох хэмжээний амжилт гаргаж буй монгол хүүхдүүдийг дэмжиж, тэдний тодорхой зардлуудыг шийдэн Монгол Улсын нэрийн ѳмнѳѳс уралдаан тэмцээнд оролцуулж байх боломж байна. Хэдийгээр амаргүй боловч хүүхдээ ѳдий хүртэл ѳѳрийн орлогоороо санхүүжүүлж ѳдий түвшинд хүргэсэн эцэг эхчүүдийн зүтгэл, “би Монгол шүү дээ” хэмээн сэтгэлдээ хатамжлан хичээсэн хүүхдүүдийн урам зоригийг хугалж боломгүй. Хүүхдийг бага наснаас нь ийм түвшинд хүргэхэд ямар зардал гаргах байснаа тооцоод үзэхэд ч, Монгол Тѳрийн ийм дэмжлэг нь бусад олон хүүхдүүд, эцэг эхчүүдэд ямар их урам зоригийг авчирч болохыг тѳсѳѳлшгүй. Энэ бол эв нэгдлийн эхлэл байж болох.
3. ЦАГ ХУГАЦААНЫ ОГТЛОЛЦОЛ
…Энэ бол сүүлийн 10 жил АНУ д ажиллаж амьдарч байгаа монголчуудтай зорьж очин уулзаж ярилцаж, олон арга хэмжээнд оролцож, олон сайн үйлсийг хамтдаа бүтээж байсан миний сэтгэлд оршсоор байгаа санал. Тийм болоод л “Монголчууд Америкт” номыг бичиж, “Монгол хүн Монголын баялаг” нэвтрүүлгийг хамтран хийж, “Хѳгжлийн замаар” ТВ нэвтрүүлэгт тѳслийг бүтээж, одоо “Шинэч” мэдээллийн тѳслийг босгож байгаа юм аа. Энэ бүхний эцэст, гадаадад байгаа монголчуудыг Монголын хѳгжилд ашиглах цаг хугацааны тохироо бүрджээ хэмээн учирлаж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь зүгээр л сэтгэл хѳдлѳлѳѳр байгуулагдсан ТББ ын хийх ажил ч биш, Тѳрийн байгууллагуудаас гаргадаг сэтгэл уярам уриа лоозонгоор бүтдэг ч ажил биш, харин алсын хараатай МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО гаргаж аажим аажмаар шат дараалалтай уйгагүй хийх ажил. Энд улс тѳрийн зорилго хийгээд оролцоо байж огтхон ч болохгүй. Зүгээр л хүн бүрийн сэтгэлийн чанадад оршиж буй МОНГОЛ ЭХ ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ, ХѲГЖИЛ ДЭВШЛИЙН ТѲЛѲѲ чин сэтгэлийн зовинол, хичээл зүтгэлийн асуудал мѳн.
Нэг талаас нь харахад, яг одоо Монголд минь оршиж буй улстѳрчдийн амин хувиа хичээсэн шунаг сэтгэлгээ, тэднийг аалзны тор шиг хэрж хүлсэн улстѳрийн заваан тогтолцоо, ядуурал, ѳнгѳ мѳнгѳний шуналаас үүдэлтэй иргэдийн харанхуй бүдүүлэг, мунхаг байдал, нийгэм даяараа ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж, айдаст автан зусардалтаар дүүрсэн байдлыг хараад би ингэж л бодож байна. Нѳгѳѳ талаас нь харахад, залуус сэрж, нийгмийг ѳѳрчлѳхийн тулд ѳѳрсдийгѳѳ золиослон байж хийж бүтээж байгаа бүхэн, нийгэмд сайн сайхан гэрэл гэгээ авчрахын тулд хамтаараа баяр хѳѳртэйгээр бүтээж байгаа бүхэн, улстѳрийг шүүмжилж, улстѳрчдийг харааж зүхэлгүйгээр шоолж, ѳѳрсдѳѳсѳѳ бүхнийг эхлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож нийгэмд давалгаалуулж буй сайн үйлдэл бүхнийг мэдрээд би ингэж бодож байна. Үүн дээр гадаадад ажиллаж буй монголчуудын оролцоог нэмбэл, бүхнийг маш хурдан хугацаанд сайн сайхнаар ѳѳрчилж чадна гэдэгт итгэж байна. Гэхдээ хожим нь биш, яг одоо л эхлэх хэрэгтэй байна. Хүн болгон ѳѳр ѳѳрийн түвшиндээ хийж чадаж байгаа ч МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО бол энэ бүхнийг зангидах зангилаа мѳн. Үүний тѳлѳѳ Монгол Улсын Ерѳнхийлэгч Х.Баттулга, УИХ ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерѳнхий Сайд У.Хүрэлсүх нарт итгэж байна. МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО МЭРГЭН БАЙГ. Монголын хѳгжилд иргэн бүрийн оролцоо хамгийн хэрэгтэй байна даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2017-12-04
URL: