АНУ, БНСУ-ын нэгдсэн цэргийн сургуулилтыг БНАСАУ шүүмжилжээ

09152d96-e752-4cb3-9d4b-1e4ccba289a7

АНУ болон БНСУ-ын энэ сар хийх гэж байгаа нэгдсэн агаарын цэргийн сургуулилтыг БНАСАУ 2-нд шүүмжилж, энэ цэргийн сургуулилт нь БНАСАУ-д чиглэж, улмаар хурцдаж байгаа Солонгосын хойгийн байдлыг дэлбэрэхийн ирмэгт хүргэж байна гэжээ.

БНАСАУ-ын гадаад харилцааны яам 2-нд мэдэгдэл нийтэлж, Америкийн тал энэ сургуулилтыг бодит дайны хүчин чадлаа дээшлүүлэх зорилготой байж, дайны эхэн үед даруй БНАСАУ-ыг дайдах чадваргүй болгоно хэмээн хэлж байна гэжээ.

Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, Америкийн талаас шалтгаалж Солонгосын хойг тэрчлэн дэлхий ертөнц цөмийн дайнд хамрагдвал бий бүхий хариуцлагыг АНУ үүрэх хэрэгтэй гэжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, АНУ, БНСУ энэ сарын 4-нээс 8-ны өдрүүдэд хамгийн их цар хэмжээтэй нэгдсэн агаарын цэргийн сургуулилт хийхээр байна гэжээ.

ХОУР


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих