Асашёорюүг өрөөндөө оруулсан дэвжээний багш шийтгүүллээ
Энэ сарын 23-ны өдөр буюу уржигдаг Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Японы Фүкүокагийн ордонд зочилж башё үзжээ. Түүнийг ордонд орж ирэхэд хурсан олон баярлан, Асашёорюү хэмээн орлилдож, хамт зургаа авахуулахаар оочерлон, багагүй бужигналдсан байна. Үүний өмнө тэрээр бөхчүүдийн хувцас солих өрөөгөөр орж, нэг дэвжээнд барилдаж байсан бөхчүүддээ амжилт хүссэн аж. Түүнийг ирсэнд олон мянган хүн баярлан угтсан ч, сумо бөхийн холбооныхон нилээд дургүй хүлээж авсан байна. Түүгээр ч барахгүй их аваргад хатуу сануулга өгчээ. Учир нь сумочдын хувцас солих өрөөнд бөхчүүд болон дэвжээний багш нар л орох ёстой гэсэн хатуу дэг тогтоосон байдаг аж. Тиймээс зодог тайлчихсан хирнээ дураараа орж ирсэн нь Асашёрюү аварга мэддэг хэрнээ зориудаар сумогийн дэгийг үл ойшоосон хэрэг боллоо гэж тус холбооныхон үзжээ. Мөн түүнийг одоо сумо бөхтэй огт холбоогүй, гадны хүн болсон гэж үзээд, хатуу сануулга өгсөн бол түүнийг өрөөндөө оруулсан дэвжээний багшийг шийтгэжээ.
Н.Хувьзаяа www.secret.mn
URL: