13 хүн амиа алдав
БНСУ-ын хэвлэл мэдээлснээр, 13-нд БНСУ-ын Инчеоны ойролцоох тэнгист загас агнуурын түрээсэн завь, танкертэй мөргөлдөн сүйрснээр, 13 хүн амиа алдаж, 2 хүн сураггүй болсон байна.
Эх сурвалжид тэмдэглэснээр, осол гарах үед загас агнуурын завинд онгоцны багийн 2 гишүүн болон бусад 20 зорчигч явж байсан ба орон нутгийн цагаар 6 цаг орчимд 336 тонны хэмжээтэй танкертэй мөргөлдсөн байна. Орон нутгийн цагаар 13 цагийн байдлаар, уг осолоор 13 хүн амиа алдаж, 2 хүн сураггүй болов гэж БНСУ-ын тэнгисийн эргийн эргүүлийн баг нотолжээ.
Одоогоор осолын шалтгааныг хараахан нийтлээггүй байна. БНСУ-ын эрх баригчид 4 нисдэг тэрэг болон хайгуулын 14 усан онгоц томилон, авран туслах ажиллагаа өрнүүлсэн бөгөөд ажлын тусгай баг байгуулсан байна.
URL: